БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

Голомт банк “SHE TRADES SUMMIT-2024” дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцлоо
Дэлхийн худалдааны байгууллагын 13 дахь удаагийн сайд нарын хуралдааны хүрээнд Дэлхийн Худалдааны байгууллага (WTO), Олон Улсын Худалдааны байгууллага (ITC) болон Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар хамтран олон улсын бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, дэлхийн худалдааны өсөлт, тогтвортой байдал болон зах зээлд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой “She trades summit-2024” олон улсын өндөр хэмжээний чуулга уулзалтыг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод энэ сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Эдийн засаг

Голомт банк “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”-ийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
Голомт банк “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”-ийг олгон ажиллахаар Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтарсан гэрээнд гарын үсэг зурлаа.
Эдийн засаг

А.Одонбаатар: Голомт банк цэвэр ашгаасаа нийт 72.8 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
2023 оны хувьд Голомт банк ХК болсноос хойш хуанлийн жил буюу санхүүгийн бүтэн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан эхний жил байлаа. Бидний хувьд IPO хийж, олон нийтийн компани болохын тулд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бэлдсэн учраас энэхүү суурин дээр Голомт банкны бизнес загвар, балансын бүтэц, ашиг орлогын харьцаа зохистойгоор бэхэжсэн жил болж өнгөрсөн байна. Банк бол эрсдэлийн удирдлагаа өндөр хэмжээнд хэрэгжүүлдэг байгууллага учраас эрсдэлийг зохистой хэмжээнд удирдан 2023 онд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж, ялангуяа үнэт цаасны танилцуулгад тусгасан төлөвлөгөөгөө 44 хувиар давуулан биелүүлсэн буюу банкны жилийн эцсийн гүйцэтгэлээр татварын дараах цэвэр ашиг 80.3 тэрбум төгрөгөөр буюу 80 хувиар өсөж, 180.8 тэрбум төгрөгт хүрчээ.
Эдийн засаг

Орон сууц авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг авах хугацаа энэ сарын 15-нд дуусна
Албан татвар төлөгч иргэн Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын тайланг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн. Тайланг авах хугацаа дуусахад хоёр хоног үлдээд байгааг Татварын байгууллагаас санууллаа.
Эдийн засаг

"Талх Чихэр" ХК-ийн Мэдэгдэл
"Талх Чихэр" ХК-ийн "Атар", "Түмэн насан", "Өв соёл", "Язгуур" брэндийн бүтээгдэхүүн нь баялаг орцтой цэвэр шар тос, өрөм, зөөхийгөөр баялаг тул тасалгааны хэмд хэт удаан байснаар үйлдвэрлэлээс үл шалтгаалан бүтээгдэхүүний биет байдалд өөрчлөлт орох эрсдэлтэйг анхаарна уу.
Эдийн засаг

П.Сайнзориг: Гал түймэрт өртсөн орон сууцны иргэдийн түрээсийн төлбөрийг олгоод байна
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын дараах сэргээн босгох ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодрууллаа.
Эдийн засаг

“Happy Valentine’s Day” урамшуулалт аян эхэллээ
Голомт банкнаас тун удахгүй болох гэж буй Гэгээн хайрын өдөр буюу Валентины баярыг угтан бүх төрлийн дебит картаар хийсэн онлайн худалдан авалтад үйлчлэх буцаан олголттой урамшууллыг хэрэгжүүлж эхэллээ. Голомт банкны бүх төрлийн дебит картын харилцагчид 2024.02.05-наас эхлэн 10 хоногийн турш дараах вэбсайтуудаас худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголт аваарай.
Эдийн засаг

Голомт банкны картаар Shangri-La Centre, Central Tower-аас хийсэн худалдан авалт бүрд буцаан олголттой
Голомт банкнаас сар шинийн баярыг угтан харилцагчдадаа хүргэж буй хөнгөлөлт урамшууллууд үргэлжилсээр байна. Бид энэ удаа Shangri-La Centre болон Central Tower-тай хамтран бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит карт эзэмшигчдэдээ зориулсан буцаан олголттой урамшууллыг 2024.02.01-2024.02.09-ний хооронд хэрэгжүүлж эхэллээ. Энэ хугацаанд та дээрх сонгогдсон картаар Shangri-La Centre болон Central Tower-аас худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан авах боломжтой.
Эдийн засаг

Big Loyalty хөтөлбөрийн ялагч 1 өрөө байрны түлхүүрээ гардан авлаа
Голомт банкнаас зохион байгуулсан тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд нийт 5500ш хамтрагч байгууллагуудын купон задарч, Changan CS55 автомашин болон 1 өрөө байрны 2 азтай харилцагчийг торуулсан юм. Харин сүүлийн супер шагнал буюу 1 өрөө байрны эзнийг 2024.01.05-ны өдөр тодруулж, ялагч болсон Д.Наранцэцэгт түлхүүрийг нь гардуулан өглөө.
Эдийн засаг

Голомт банкны хамт олны эгнээнд нэгдэхийг урьж байна
Голомт банк үйл ажиллагаа, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн тэлж байгаатай холбогдуулан ажлын байрны орон тоогоо нэмэгдүүллээ. Энэ хүрээнд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг 1-р сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг нээлттэй өдөрлөгөөр ажлын туршлага шаардахгүй, хүйс харгалзахгүй, насны хязгаар тогтоохгүйгээр Голомт банканд ажиллах эрмэлзлэлтэй ажил горилогчдыг эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой нэг баг болохыг урьж байна.
Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголтоор татвар төлөх иргэдийг хүсэлтийг авч эхэллээ
2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр долоон төрлийн татвараа төлөх хүсэлтийг ebarimt системээр авч эхэлснийг Татварын байгууллагаас мэдэгдлээ. Энэ сарын 23-ныг хүртэл хүсэлтээ илгээх боломжтой байна. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө дараах татваруудыг төлж болох нь.
Эдийн засаг































