БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
ӨРНӨӨС БОЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗОГСОХ НЬ
“Эрдэнэс Таван Толгой” ХК Гашуун Сухайтын хилийн боомтын дэргэдэх Цагаан хаданд нүүрс буулгах ачих үйл ажиллагаа явуулдаг “Алтан говь” компанид үйлчилгээний төлбөрөө өгч чадахгүйд хүрснээс нүүрс тээвэрлэлт нь зогсчээ. Өнгөрсөн баасан гарагаас нүүрс буулгах, ачих үйл ажиллагаа нь зогссон бөгөөд үүнээс үүдэн нүүрсний тээвэрлэлт эрхэлдэг олон аж ахуйн нэгжид сул зогсолт, ажилгүйдэл бий болж, эсэргүүцэл жагсаал зохион байгуулахдаа хүрсэн байна.
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлт ийн зогссоноос болж хятадын талд ч сул зогсолт бий болж, асуудал үүсээд байгааг эх сурвалж хэлж байна. Шинэчлэлийн Засгийн газар “Эрдэнэс Таван Толгой” ХК-д санхүүгийн дэмжлэг үзүүлж, төслийг урагшлуулахын тулд Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл олгохоор 148 дугаар тогтоол гаргасан. Гэвч зээл олголт удааширснаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бэрхшээлтэй асуудлууд ар араасаа тулгарсаар байгаа аж.
Засгийн газраас төслийг нэн яаралтай дэмжиж, санхүүжилтээ өгөхгүй бол тус компанийн нүүрс олборлолт хэзээ мөдгүй зогсоход хүрчээ.
“Эрдэнэс Таван Толгой” ХК Гашуун Сухайтын хилийн боомтын дэргэдэх Цагаан хаданд нүүрс буулгах ачих үйл ажиллагаа явуулдаг “Алтан говь” компанид үйлчилгээний төлбөрөө өгч чадахгүйд хүрснээс нүүрс тээвэрлэлт нь зогсчээ. Өнгөрсөн баасан гарагаас нүүрс буулгах, ачих үйл ажиллагаа нь зогссон бөгөөд үүнээс үүдэн нүүрсний тээвэрлэлт эрхэлдэг олон аж ахуйн нэгжид сул зогсолт, ажилгүйдэл бий болж, эсэргүүцэл жагсаал зохион байгуулахдаа хүрсэн байна. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлт ийн зогссоноос болж хятадын талд ч сул зогсолт бий болж, асуудал үүсээд байгааг эх сурвалж хэлж байна. Шинэчлэлийн Засгийн газар “Эрдэнэс Таван Толгой” ХК-д санхүүгийн дэмжлэг үзүүлж, төслийг урагшлуулахын тулд Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл олгохоор 148 дугаар тогтоол гаргасан. Гэвч зээл олголт удааширснаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бэрхшээлтэй асуудлууд ар араасаа тулгарсаар байгаа аж.
Засгийн газраас төслийг нэн яаралтай дэмжиж, санхүүжилтээ өгөхгүй бол тус компанийн нүүрс олборлолт хэзээ мөдгүй зогсоход хүрчээ.
0 Сэтгэгдэл
























