С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
ЭНЭ ОНД ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ 3.5 ХУВИАР ӨСЧ, ҮНЭ НЬ УНАХГҮЙ
Зэсийн үнэ дэлхийн зах зээлд тонн нь 45 ам.доллараар өслөө. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 8055 ам.долларын үнэтэй байв. Өчигдөр 8095 ам.доллар болжээ. Он гарснаас хойш нэг тонн зэсийн дундаж үнэ 8059 ам.доллар байгаа юм. Энэ жилийн улсын төсөвт нэг тонн зэсийн дундаж үнийг 8150 ам.доллараар тооцсон. Уг үнийг “Эрдэнэт” үйлдвэр баримталж, энэ жилийн төлөвлөгөөндөө тусгасан байгаа. 2011 оны арваннэгдүгээр сард нэг тонн зэсийн дундаж үнэ 7948 ам.доллар байсан бол оны өмнө 8020 ам.доллар болсон билээ.
Металлын судалгааны зарим байгууллагын таамаглалаар 2016-2017 онд дэлхийн зэсийн үйлдвэрлэлд хомсдол үүсч болзошгүй гэжээ. Учир нь, дэлхийн зэсийн хэрэглээ сүүлийн жилүүдэд өсч буй юм. Хэдийгээр дэлхийн эдийн засаг хямарч байгаа ч өнгөрсөн онд зэсийн хэрэглээ өссөн дүнтэй. Тухайлбал, 2011 онд дэлхийн зэсийн хэрэглээ 12.901 сая тоннд хүрсэн. Харин өнгөрсөн оны найман сарын байдлаар 13.67 сая тонн болж нэмэгдсэн байна. Иймд зэсийн үнэ зах зээлд учиргүй уначихгүй 8000 ам.доллараас дээш, доош тасраад холдчихгүй байгаа бололтой. Судлаачдын таамаглалаар энэ жил дэлхийн зэсийн хэрэглээ 3.5 хувиар өсөх нь. Уг металлын хэрэглээ ийнхүү өсч байгаа нь Хятад, Энэтхэг зэрэг улсад барилга бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаатай холбоотой гэнэ.
Дэлхийн металл судалгааны холбооны мэдээллээр хоёр жилийн өмнө металлын зах зээлд зэсийн илүүдэл 253 мянган тонн байв. Харин өнгөрсөн оны наймдугаар сард 299 мянган тонн зэсийн хомсдол үүссэн аж. Энэ бүгдээс үзвэл, ойрын хугацаанд зэсийн үнэ доошоо чиглэхгүй нь бололтой. Дэлхийн зах зээлд зэсийн хомсдол үүснэ гэж буй тэр үед манай улсын олборлолт огцом нэмэгдэх юм. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр жилд 550 орчим мянган тонн зэсийн баяжмал экспортолж буй. Мөн Оюу толгойн баяжуулах үйлдвэр ажиллаж энэ хавраас бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлнэ. Хоёр, гурван жилийн дараа манай улсын зэсийн баяжмалын экспорт жилд нэг сая тонн гарах тооцоо бий.
Зэсийн үнэ дэлхийн зах зээлд тонн нь 45 ам.доллараар өслөө. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 8055 ам.долларын үнэтэй байв. Өчигдөр 8095 ам.доллар болжээ. Он гарснаас хойш нэг тонн зэсийн дундаж үнэ 8059 ам.доллар байгаа юм. Энэ жилийн улсын төсөвт нэг тонн зэсийн дундаж үнийг 8150 ам.доллараар тооцсон. Уг үнийг “Эрдэнэт” үйлдвэр баримталж, энэ жилийн төлөвлөгөөндөө тусгасан байгаа. 2011 оны арваннэгдүгээр сард нэг тонн зэсийн дундаж үнэ 7948 ам.доллар байсан бол оны өмнө 8020 ам.доллар болсон билээ. Металлын судалгааны зарим байгууллагын таамаглалаар 2016-2017 онд дэлхийн зэсийн үйлдвэрлэлд хомсдол үүсч болзошгүй гэжээ. Учир нь, дэлхийн зэсийн хэрэглээ сүүлийн жилүүдэд өсч буй юм. Хэдийгээр дэлхийн эдийн засаг хямарч байгаа ч өнгөрсөн онд зэсийн хэрэглээ өссөн дүнтэй. Тухайлбал, 2011 онд дэлхийн зэсийн хэрэглээ 12.901 сая тоннд хүрсэн. Харин өнгөрсөн оны найман сарын байдлаар 13.67 сая тонн болж нэмэгдсэн байна. Иймд зэсийн үнэ зах зээлд учиргүй уначихгүй 8000 ам.доллараас дээш, доош тасраад холдчихгүй байгаа бололтой. Судлаачдын таамаглалаар энэ жил дэлхийн зэсийн хэрэглээ 3.5 хувиар өсөх нь. Уг металлын хэрэглээ ийнхүү өсч байгаа нь Хятад, Энэтхэг зэрэг улсад барилга бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаатай холбоотой гэнэ.
Дэлхийн металл судалгааны холбооны мэдээллээр хоёр жилийн өмнө металлын зах зээлд зэсийн илүүдэл 253 мянган тонн байв. Харин өнгөрсөн оны наймдугаар сард 299 мянган тонн зэсийн хомсдол үүссэн аж. Энэ бүгдээс үзвэл, ойрын хугацаанд зэсийн үнэ доошоо чиглэхгүй нь бололтой. Дэлхийн зах зээлд зэсийн хомсдол үүснэ гэж буй тэр үед манай улсын олборлолт огцом нэмэгдэх юм. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр жилд 550 орчим мянган тонн зэсийн баяжмал экспортолж буй. Мөн Оюу толгойн баяжуулах үйлдвэр ажиллаж энэ хавраас бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлнэ. Хоёр, гурван жилийн дараа манай улсын зэсийн баяжмалын экспорт жилд нэг сая тонн гарах тооцоо бий.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл
























