Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаад оронд гаргахыг хориглолоо
Үндэсний бахархалт шувуугаар зарласан идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглолоо. Манай оронд 2010 оны байдлаар ойролцоогоор 6800 гаруй толгой идлэг шонхор өндөглөн зусдаг, маш цөөн тоогоор өвөлждөг байна. Монголчуудын түүх, соёлд үнэтэй байр суурь эзэлдэг энэ шувууны тоо толгойг олшруулах, экологийн үнэт шинжийг олон нийтэд таниулахад энэ шийдвэр ач тусаа өгнө гэж Засгийн газар үзэж байгаа юм. Идлэг шонхор нь тал хээрийн экосистемд бэлчээрийн мэрэгч амьтад тухайлбал, үлийн цагаан оготоны тоо толгойг хэт олшрохоос урьдчилан сэргийлж зохицуулж байдаг ач холбогдолтой.
Засгийн газраас идлэг шонхрыг хууль бусаар барих, гадаадад гаргахыг завдах зэрэг сөрөг нөлөөлөл гарахаас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахыг хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ.
Үндэсний бахархалт шувуугаар зарласан идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглолоо. Манай оронд 2010 оны байдлаар ойролцоогоор 6800 гаруй толгой идлэг шонхор өндөглөн зусдаг, маш цөөн тоогоор өвөлждөг байна. Монголчуудын түүх, соёлд үнэтэй байр суурь эзэлдэг энэ шувууны тоо толгойг олшруулах, экологийн үнэт шинжийг олон нийтэд таниулахад энэ шийдвэр ач тусаа өгнө гэж Засгийн газар үзэж байгаа юм. Идлэг шонхор нь тал хээрийн экосистемд бэлчээрийн мэрэгч амьтад тухайлбал, үлийн цагаан оготоны тоо толгойг хэт олшрохоос урьдчилан сэргийлж зохицуулж байдаг ач холбогдолтой.Засгийн газраас идлэг шонхрыг хууль бусаар барих, гадаадад гаргахыг завдах зэрэг сөрөг нөлөөлөл гарахаас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахыг хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ.
0 Сэтгэгдэл
























