Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
В.И.Лениний музей үлэг гүрвэлийнх болно
Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилго бүхий Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргалаа. Үүнтэй холбогдуулан В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэж үзлээ. Овор ихтэй үзмэрүүдийг байрлуулах, тодорхой орчин бүрдүүлэн хадгалах музейн зориулалт бүхий барилга Улаанбаатарт В.И.Лениний музейгээс өөр байхгүй юм байна.
Тус музейн барилга нь 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар, төсвийн хөрөнгөөр баригдсан бөгөөд ашиглагч нь болох Намын түүхийн институтыг татан буугдсаны дараа МАХН дамжуулан ашиглаж иржээ. Хууль бусаар хилийн чанадад гарсан, удахгүй авчрах гэж байгаа түүх соёлын хосгүй үнэт зүйлсийн зэрэглэлд орсон тарбозаврус, завролоф, овирапторын тус бүр 2 олдворыг багтааж байрлуулах зориулалтын байр байхгүй байна.
Мөн өнөөгийн байдлаар ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европийн үзэсгэлэнд 90, Азийн үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн мукейд 150 орчим бүрэн болон хэсэгчилсэн хадгалсан үлэг гүрвэлийн үзмэр байгаа юм. Эдгээрээс үлэг гүрвэлийн төв музейд байрлуулах ажээ.
тэгвэл тэгэг тэгэг.Тэгэх тусам нэр хүнд нь унана
Энэ чинь л харин ёстой шийдвэр байна даа. Одоо МАН-ынхан булаалдаж шившгээ тарина аа.
Маш зөв, аль хэдийнээ ингэх байсан юм.
Uraa bolj bn shuu
Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилго бүхий Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргалаа. Үүнтэй холбогдуулан В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэж үзлээ. Овор ихтэй үзмэрүүдийг байрлуулах, тодорхой орчин бүрдүүлэн хадгалах музейн зориулалт бүхий барилга Улаанбаатарт В.И.Лениний музейгээс өөр байхгүй юм байна.Тус музейн барилга нь 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар, төсвийн хөрөнгөөр баригдсан бөгөөд ашиглагч нь болох Намын түүхийн институтыг татан буугдсаны дараа МАХН дамжуулан ашиглаж иржээ. Хууль бусаар хилийн чанадад гарсан, удахгүй авчрах гэж байгаа түүх соёлын хосгүй үнэт зүйлсийн зэрэглэлд орсон тарбозаврус, завролоф, овирапторын тус бүр 2 олдворыг багтааж байрлуулах зориулалтын байр байхгүй байна.
Мөн өнөөгийн байдлаар ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европийн үзэсгэлэнд 90, Азийн үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн мукейд 150 орчим бүрэн болон хэсэгчилсэн хадгалсан үлэг гүрвэлийн үзмэр байгаа юм. Эдгээрээс үлэг гүрвэлийн төв музейд байрлуулах ажээ.
0 Сэтгэгдэл
2013.01.15
2013.01.15
2013.01.15
2013.01.14
























