Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
АТГ өнгөрсөн оны хэргээс 47-г нь үргэлжлүүлэн шалгана
Авилгатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, өнгөрсөн онд хийсэн ажлынхаа тайланг тавьлаа. Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр 293 холбогдогчтой 164 эрүүгийн хэрэгт шалгалт явуулж. Энэ нь 2011 онтой харьцуулахад 13.4 хувиар өссөн дүн гэдгийг албаныхан хэлэв. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглах нь 43, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 24, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах нь 3, хээль хахууль 24, төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулах 10, бусад 64 гэмт хэргийг АТГ шалгажээ. Үүнээс 33 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлж, 33 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байгаа аж. 25 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 24 хэргийг өөр бусад хэрэгтэй нэгтгэж хоёр гэмт хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн байна.
Өнгөрсөн жил шалгагдаж байсан хэргээс 47 хэргийг энэ онд үргэлжлүүлэн шалгах юм байна. Эрүүгийн хэрэгт татагдсан холбогдогчийн хувьд улс төрийн албан тушаалтан 5, захиргааны албан тушаалтан 2, төрийн тусгай албан тушаалтан 5, үйлчилгээний албан тушаалтан 18 хүн бүртгэгджээ. 116 хүнийг яллагдагчаар татсанаас улс төрийн албан тушаалтан 10, захиргааны 27, төрийн тусгай 10, үйчилгээний 22, энгийн 47 хүнийг татжээ.
Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 38 шүүгдэгчид холбогдсон 12 хэрэг шийдвэрлэгдэж 12 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 21 шүүгдэгчийг хорих, 2 шүүгдэгчийг торгох, 7 шүүгдэгчийг баривчлах, 1 шүүгдэгчийг ажил эрхлэх ялаар шийтгэжээ. Өнгөрсөн онд шалгасан эрүүгийн хэрэгт 38 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 1,3 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад таван хувиар нэмэгдсэн байна. 3,9 тэрбум төгрөгийг битүүмжилж хураажээ.
Авилгатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, өнгөрсөн онд хийсэн ажлынхаа тайланг тавьлаа. Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр 293 холбогдогчтой 164 эрүүгийн хэрэгт шалгалт явуулж. Энэ нь 2011 онтой харьцуулахад 13.4 хувиар өссөн дүн гэдгийг албаныхан хэлэв. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглах нь 43, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 24, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах нь 3, хээль хахууль 24, төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулах 10, бусад 64 гэмт хэргийг АТГ шалгажээ. Үүнээс 33 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлж, 33 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байгаа аж. 25 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 24 хэргийг өөр бусад хэрэгтэй нэгтгэж хоёр гэмт хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн байна.Өнгөрсөн жил шалгагдаж байсан хэргээс 47 хэргийг энэ онд үргэлжлүүлэн шалгах юм байна. Эрүүгийн хэрэгт татагдсан холбогдогчийн хувьд улс төрийн албан тушаалтан 5, захиргааны албан тушаалтан 2, төрийн тусгай албан тушаалтан 5, үйлчилгээний албан тушаалтан 18 хүн бүртгэгджээ. 116 хүнийг яллагдагчаар татсанаас улс төрийн албан тушаалтан 10, захиргааны 27, төрийн тусгай 10, үйчилгээний 22, энгийн 47 хүнийг татжээ.
Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 38 шүүгдэгчид холбогдсон 12 хэрэг шийдвэрлэгдэж 12 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 21 шүүгдэгчийг хорих, 2 шүүгдэгчийг торгох, 7 шүүгдэгчийг баривчлах, 1 шүүгдэгчийг ажил эрхлэх ялаар шийтгэжээ. Өнгөрсөн онд шалгасан эрүүгийн хэрэгт 38 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 1,3 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад таван хувиар нэмэгдсэн байна. 3,9 тэрбум төгрөгийг битүүмжилж хураажээ.
0 Сэтгэгдэл
























