Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараахь хоёр асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Уянга танилцуулах бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцуулах юм.
Мөн Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын хэлэлцэх юм. Одоогийн байгаа бүрэлдэхүүнд нэг байнгын хороонд 17-19 гишүүн харьяалагдана гэж заасан бол үүнийг багасгаж 14 болгохоор яригдаж байгаа юм. Энэ нь сайд нар байнгын өөрийн салбарын байнгын хороонд хамрагдахгүй байх нь зүйтэй гэж гишүүд үзэж буй. Харин өнөөдрийн бас нэгэн сонирхолтой зүйл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ. Чухам ямар мэдээлэл хийх нь тодорхой бус байгаа ч тоймчид түүнийг Засгийн газрын бондын талаар мэдээлэл хийх болов уу гэж таамаглаж байгаа юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараахь хоёр асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Уянга танилцуулах бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцуулах юм. Мөн Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын хэлэлцэх юм. Одоогийн байгаа бүрэлдэхүүнд нэг байнгын хороонд 17-19 гишүүн харьяалагдана гэж заасан бол үүнийг багасгаж 14 болгохоор яригдаж байгаа юм. Энэ нь сайд нар байнгын өөрийн салбарын байнгын хороонд хамрагдахгүй байх нь зүйтэй гэж гишүүд үзэж буй. Харин өнөөдрийн бас нэгэн сонирхолтой зүйл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ. Чухам ямар мэдээлэл хийх нь тодорхой бус байгаа ч тоймчид түүнийг Засгийн газрын бондын талаар мэдээлэл хийх болов уу гэж таамаглаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























