Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Стивен Спилберг шинэ киноны ажлаа хойшлуулжээ
Алдарт найруулагч Стивен Спилбергийн хийхээр төлөвлөсөн “Robopocalypse” хэмээх шинэ киноны ажил тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Өнгөрсөн онд “Lincoln” хэмээх түүхэн сэдэвт кино хийсэн тэрээр “DreamWorks” студидээ Уолт Диснейтэй хамтран ирэх хавраас шинэ киноныхоо ажилд орох гэж байсан юм. Гэвч хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол кино зохиол нь найруулагчид таалагдаагүйгээс гадна кино төсөв нь ч өөрийнх нь тооцоолсноос зөрсөн учир ийн хойшлуулсан гэнэ. Шинжлэх ухааны уран зөгнөлт төрлөөр хийх тус кинонд хүн төрөлхөн болон роботын хоорондох тэмцэл тулааны харуулах аж. Найруулагч энэ киногоороо “Хүний бүтээсэн технологи хүнээсээ илүү ухаалаг болох үед юу тохиолдож болохыг харуулахыг” зорьж байгаа гэнэ. Кинонд тоглох жүжигчдийн нэрс ч тодроод байсан юм. Тухайлбал, жүжигчин Крис Хемсворт,Энне Хатавей нарыг киноны гол дүрд тоглуулахаар товлоод байжээ.
Алдарт найруулагч Стивен Спилбергийн хийхээр төлөвлөсөн “Robopocalypse” хэмээх шинэ киноны ажил тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Өнгөрсөн онд “Lincoln” хэмээх түүхэн сэдэвт кино хийсэн тэрээр “DreamWorks” студидээ Уолт Диснейтэй хамтран ирэх хавраас шинэ киноныхоо ажилд орох гэж байсан юм. Гэвч хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол кино зохиол нь найруулагчид таалагдаагүйгээс гадна кино төсөв нь ч өөрийнх нь тооцоолсноос зөрсөн учир ийн хойшлуулсан гэнэ. Шинжлэх ухааны уран зөгнөлт төрлөөр хийх тус кинонд хүн төрөлхөн болон роботын хоорондох тэмцэл тулааны харуулах аж. Найруулагч энэ киногоороо “Хүний бүтээсэн технологи хүнээсээ илүү ухаалаг болох үед юу тохиолдож болохыг харуулахыг” зорьж байгаа гэнэ. Кинонд тоглох жүжигчдийн нэрс ч тодроод байсан юм. Тухайлбал, жүжигчин Крис Хемсворт,Энне Хатавей нарыг киноны гол дүрд тоглуулахаар товлоод байжээ.Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























