Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Уул уурхайн сайд Канадын Элчин сайдтай уулзлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад Улсаас
Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхаукыг
хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр тал Канад Улсын Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, журам Монголд нэвтрүүлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлийн туршлагыг судлах ажлыг эрчимжүүлэхээр тодорхой төсөл боловсруулан хамтран ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн Канадын хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж, уул уурхайн эрдэс баялгийн салбарын компаниудын хөрөнгийн зах зээлд анхны хувьцаагаа хэрхэн гаргадаг тухай туршлага судлах, Монголын хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан байна.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад Улсаас
Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхаукыг
хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал Канад Улсын Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, журам Монголд нэвтрүүлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлийн туршлагыг судлах ажлыг эрчимжүүлэхээр тодорхой төсөл боловсруулан хамтран ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн Канадын хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж, уул уурхайн эрдэс баялгийн салбарын компаниудын хөрөнгийн зах зээлд анхны хувьцаагаа хэрхэн гаргадаг тухай туршлага судлах, Монголын хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан байна.
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхаук Канад Улсын Хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC/-ноос жил бүр Канадын Торонто хотод зохион байгуулдаг олон улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагийн талаар Уул уурхайн сайдад танилцууллаа.
0 Сэтгэгдэл
























