Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Лионель Месси “Алтан бөмбөг”-ийг дөрөв дэхээ авлаа

Испанийн “Барселон” багийн довтлогч Лионель Месси манай гаригийн хамгийн шилдэг хөл бөмбөгчнөөр шалгарч “Алтан бөмбөг” шагналыг дөрөв дэх удаагаа хүртсэн анхны тамирчин боллоо. Улс орнуудын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч нар, дасгалжуулагчид, спортын нэртэй сурвалжлагчдын дунд явуулсан санал асуулгаар тэр ийнхүү энэ оны шилдэг хөл бөмбөгчөөр тодорч байгаа юм. Түүний араас мадридын “Реал” багийн довтлогч Критиан Рональд, Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Андреас Иньесту нар орсон байна. Месси шилдэг хөл бөмбөгчний энэ шагналыг 2009, 2010, 2011 онд авч, өөрөөр хэлбэл дөрвөн жил дараалан хүртэж байгаа юм. Өмнө нь энэ шагналыг Йохан Кройф, Мишель Платини, Марко ван Бастен нар гурав гурван удаа хүртэж байжээ.
Хөлбөмбөгийн 2012 оны шилдэг дасгалжуулагчаар Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Висенте Дель Боске, эмэгтэй дасгалжуулагчаар Шведийн шигшээ багийн дасгалжуулагч Пиа Сундхаг нар шалгарсан байна.
2012 оны хамгийн шилдэг гоолоор “Генчлербирлиги”-ийн хаалганд бөмбөг оруулсан “Фенербахч”-ийн Мирослав Стохын гоол шалгарчээ.

0 Сэтгэгдэл