Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын замын хөдөлгөөний шинэ хуулиас болж осол олноор гарчээ

Хятадын эрх баригчид шинэ оноос хэрэгжүүлж эхэлсэн замын хөдөлгөөний хатуу хуулиа түр түдгэлзүүлээд байна. Учир нь, энэ хууль осол аваарыг бууруулах биш харин ч бүр нэмэгдүүлж орхилоо хэмээн олон нийт бухимдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч энэ талаар мэдээлж байгаа аж. Өнгөрсөн онд зөвхөн зам тээврийн ослын улмаас 60 мянган хүн амь насаа алдсан тус улс замын хөдөлгөөний аливаа зөрчил бүрт хатуу шийтгэл оногдуулахаар хуульд заасан юм. Тухайлбал, хоёр удаа л гэрэл зөрчихөд жолооны эрхийг нь хасах гэх мэт хатуу заалт шинэ хуульд байгаа юм. Яг энэ заалтаас үүдэн жолооч нар улаан гэрэл хараад гэнэт зогсох, тоормосоо гишгэснээс болоод арын машин нь ирж мөргөх явдал маш олноор гарчээ. Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хууль ийнхүү эсрэгээрээ үр дүн харуулсан тул өөр арга хэмжээ авахаар түр түдгэлзүүлжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан