Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Оюутолгойд ашигласан төмрөөр Эйфелийн гурван ч цамхаг босгоно
“Оюутолгой” компани Монголын нийслэлээс 600 км зайд Өмнөговь аймгийн
Ханбогд суманд уулын баяжуулах үйлдвэрээ нээлээ. 2010 оны зургадугаар
сард барьж эхэлсэн тус компани анхны бүтээгдэхүүнээ 2013 оны эхний
хагаст дэлхийн зах зээлд гаргана гэж компанийн ерөнхийлөгч МакРей хэлж
байна.
Тэрээр “Бид төслийнхөө эхний шатыг амжилттай хэрэгжүүллээ. Энэ ажилд 44 орны 15 мянган ажилчин, энэ дотор Монголын иргэд оролцсон” гэж хэлсэн байна. Тэрээр баяжуулах үйлдвэрийг барихад 2,5 жил зарцуулсан нь харьцангуй дээд амжилт гээд энэ хугацаанд Өмнөговь аймагт 10 сая долларын зээлийн сан бий болгосон, нийт ажиллагсдын нь 90 хувь нь монгол хүн байгаа зэрэг нийгмийн талаас монголд ашигтай зүйлүүд хийлээ гэсэн байна. Уулын баяжуулах үйлдвэрийг барьж байгуулахад дөрвөн орцтой есөн давхар 346 орон сууц барихад хүрэлцэх бетон зуурмаг ашигласан байна. Төмөр каркас хийхэд 23098 тонн металл хэрэглэсэн бол нийтдээ 82 мянган км төмөр хоолой суурилуулсан юм байна. Ийм хэмжээний төмрөөр гэхэд л алдарт Эйфелийн цамхаг гурвыг барихад хүрэлцэх гэнэ.



Баяжуулах энэ үйлдвэр жилдээ 35 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. “Оюутолгой” компанийн захирал Камерон Макрей “Манай комбинат 2013 оны эхний улиралд багтаагаад бүтээгдхүүнээ дэлхийн зах зээлд гаргана” гэж хэлсэн тухай Оросын http://zabinfo.ru сайт мэдээлжээ.
“Оюутолгой” компани Монголын нийслэлээс 600 км зайд Өмнөговь аймгийн
Ханбогд суманд уулын баяжуулах үйлдвэрээ нээлээ. 2010 оны зургадугаар
сард барьж эхэлсэн тус компани анхны бүтээгдэхүүнээ 2013 оны эхний
хагаст дэлхийн зах зээлд гаргана гэж компанийн ерөнхийлөгч МакРей хэлж
байна.Тэрээр “Бид төслийнхөө эхний шатыг амжилттай хэрэгжүүллээ. Энэ ажилд 44 орны 15 мянган ажилчин, энэ дотор Монголын иргэд оролцсон” гэж хэлсэн байна. Тэрээр баяжуулах үйлдвэрийг барихад 2,5 жил зарцуулсан нь харьцангуй дээд амжилт гээд энэ хугацаанд Өмнөговь аймагт 10 сая долларын зээлийн сан бий болгосон, нийт ажиллагсдын нь 90 хувь нь монгол хүн байгаа зэрэг нийгмийн талаас монголд ашигтай зүйлүүд хийлээ гэсэн байна. Уулын баяжуулах үйлдвэрийг барьж байгуулахад дөрвөн орцтой есөн давхар 346 орон сууц барихад хүрэлцэх бетон зуурмаг ашигласан байна. Төмөр каркас хийхэд 23098 тонн металл хэрэглэсэн бол нийтдээ 82 мянган км төмөр хоолой суурилуулсан юм байна. Ийм хэмжээний төмрөөр гэхэд л алдарт Эйфелийн цамхаг гурвыг барихад хүрэлцэх гэнэ.



Баяжуулах энэ үйлдвэр жилдээ 35 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. “Оюутолгой” компанийн захирал Камерон Макрей “Манай комбинат 2013 оны эхний улиралд багтаагаад бүтээгдхүүнээ дэлхийн зах зээлд гаргана” гэж хэлсэн тухай Оросын http://zabinfo.ru сайт мэдээлжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























