Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Колумбид хар тамхины “Ганди” нэртэй боссыг баривчиллаа
Колумбын хар тамхины наймааны томоохон “Норте-дель-Валье” сүлжээний тэргүүн “Ганди” буюу “Өвгөн” хэмээн алдаршсан Вильсон Кайседог хууль сахиулагчид ням гарагт баривчилжээ. Энэ сүлжээ хар тамхины наймаагаар дэлхий хамгийн томд тооцогддог гэнэ. Албан ёсны мэдээгээр энэ сүлжээ 1990-2004 онд АНУ-д 10 тэрбум доллараар үнэлэгдэх 500 тонн кокайн нийлүүлсэн байна. Кайседо бас “Норте-дель-Валье”-гийн зэвсэгт жигүүр болох дээрэмчдийн “Молодняк” харгис бүлэглэлийг толгойлдог юм байна.
Түүнийг тус улсын баруун өмнөд нутгийн Рестрепо хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчилжээ. Ажиллагаанд зэвсэгт хүчний тусгай салаа, агаарын дайрах хүчин, прокурорын ажилтнууд оролцсон байна. “Ганди” өөрийг нь мөрдөж байгааг мэдэж машинаа орхин томоохон худалдааны төвд нуугдахыг оролдсон ч төдхөн баригджээ.
Кайседо нь интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хамгийн ноцтой хэрэгтнүүдийн жагсаалтад орсон этгээд юм байна.
Колумбын хар тамхины наймааны томоохон “Норте-дель-Валье” сүлжээний тэргүүн “Ганди” буюу “Өвгөн” хэмээн алдаршсан Вильсон Кайседог хууль сахиулагчид ням гарагт баривчилжээ. Энэ сүлжээ хар тамхины наймаагаар дэлхий хамгийн томд тооцогддог гэнэ. Албан ёсны мэдээгээр энэ сүлжээ 1990-2004 онд АНУ-д 10 тэрбум доллараар үнэлэгдэх 500 тонн кокайн нийлүүлсэн байна. Кайседо бас “Норте-дель-Валье”-гийн зэвсэгт жигүүр болох дээрэмчдийн “Молодняк” харгис бүлэглэлийг толгойлдог юм байна. Түүнийг тус улсын баруун өмнөд нутгийн Рестрепо хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчилжээ. Ажиллагаанд зэвсэгт хүчний тусгай салаа, агаарын дайрах хүчин, прокурорын ажилтнууд оролцсон байна. “Ганди” өөрийг нь мөрдөж байгааг мэдэж машинаа орхин томоохон худалдааны төвд нуугдахыг оролдсон ч төдхөн баригджээ.
Кайседо нь интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хамгийн ноцтой хэрэгтнүүдийн жагсаалтад орсон этгээд юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл



















