Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Зөнч Мухаммедын тухай бас нэгэн комикс гарчээ
Францын хошин шогийн “Charlie Hebdo” сэтгүүлийн зураачид лалын шашны үүсгэн байгуулагч зөнч Мухаммедын амьдралыг харуулсан зурагт ном буюу комикс худалдаанд гаргалаа. Сэтгүүлийн хэвлэн нийтлэгч, зураач Стефан Шарбонье нь энэхүү комиксыг бүтээхэд лалын шашинт уран бүтээлчид ч оролцсон гээд комикс нь танин мэдэхүйн чиглэлтэй, шашин шүтлэгийг ямар нэг байдлаар доромжилсон зүйл огт агуулаагүй гэдгийг онцолжээ. Зурагт номын эхний хэсгийг зургаан еврогоор интернэтээр дамжуулан худалдан авах боломжтой. Гэхдээ Стефан Шарбонье нь сэтгүүлийнхээ хуудсаар зөнч Мухаммедыг шоолсон зураг удаа дараалан хэвлэж, лалын шашинтнуудын уур хилэнг нэг бус удаа хүргэж байсан юм. Хамгийн сүүлд “Гэм зэмгүй лалын шашинтнууд” киноны дараа үүссэн эмх замбараагүй байдлын үеэр ээлжит шог зургуудыг хэвлүүлж бөөн дуулиан дэгдээж байсан билээ. Түүнээс хойш Стефан Шарбоньед удаа дараалан заналхийлсэн болохоор цагдаагийн байнгын хамгаалттай явдаг болсон. Ийм хүн зөнч Мухаммедын тухай зурагт ном гаргасан гэхээр лалын хэт явцуу үзэлтнүүд таатай хүлээж авах нь юу л бол. Тэгэхээр тун удахгүй бөөн үймээн, эсэргүүцлийн жагсаал лалын шашинт орнуудаас эхлээд, дараа нь Европ руу “халдварлахыг” үгүйсгэх аргагүй бололтой.
0 Сэтгэгдэл



















