Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем үүсгэнэ
Монгол хэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн цахим хуудас дахь сэтгэгдлийн талбарыг зохистой хэрэглэх зорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгохоор шийдвэрлэлээ. Энэ системийн програм хангамж, техникийн шийдэл боловсруулж нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт, домэйн нэр олголт болон мэдээллийн чиглэлээр ажилладаг цахим хуудсанд тавигдах шаардлагыг тодорхойлох зохицуулалтын журам боловсруулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд тус тус даалгалаа. Ингэснээр гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдлийн талаар уг мэдээлэлд холбогдогч гомдол гаргавал системээс нягтлан шалгаж, эзэн холбогдогчийг тодруулан хууль хяналтын арга хэмжээ авч ажиллах боломж бүрдэх юм. Харилцаа холбооны зохицуулах хорооноос нэвтрүүлсэн хориотой үг хэллэгийн системд голлох вэб сайтууд хамрагдан ажиллаж байгаа ч цахим хуудасны мэдээлэлд ямар ч хэрэглэгч хандаж, ямар ч төрлийн мэдээлэл оруулах боломжтой байна. Энэ байдал хэт задгайрч, зарим сайт сэтгэгдлийг төлбөртэйгээр устгах үйлчилгээ явуулах болжээ. Системийн техникийн найдвартай ажиллагааг Үндэсний Дата төв хариуцаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн сан, үүрэн холбооны операторуудын хэрэглэгчийн мэдээллийн санд үндэслэн тухайн санал, сэтгэгдэл оруулж буй хэрэглэгчийн мэдээллийг бүртгэлжүүлнэ. Ингэхдээ төрийн болон хувь хүний нууцын талаарх холбогдох дүрэм, журмыг баримтлан ажиллах юм байна.
0 Сэтгэгдэл
























