Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
У.Чавесын эрүүл мэндийн талаар бүх үнэнийг мэдэхийг хүслээ
Венесуэлийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч У.Чавесын эрүүл мэндийн талаар бүх үнэнийг мэдэхийг хүсч байна. Хэдийгээр өчигдөрхөн Ерөнхийлөгчийн талынхан түүнийг “ухаантай” байгаа, биеийн байдал нь харьцангуй тогтвортой гэж мэдэгдсэн ч сөрөг хүчнийхний хувьд энэ мэдээлэл хангалтгүй байна гэж үзжээ. Тэд Ерөнхийлөгчөө өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж чадаж байгаа эсэх, цаашид чадах эсэх гээд үнэнийг мэдүүлэхийг шаардаж байна. 2011 оноос хойш л хорт хавдартай тэмцэж буй У.Чавес чухам ямар төрлийн хорт хавдар туссаныг одоо хүртэл ойр дотныхноос нь өөр хэн ч мэдэхгүй байгаа юм.
Харин Венесуэлийн Шинжлэх ухааны сайд, У.Чавесын хүргэн Хорге Арреза Гаванагаас Твиттерт бичихдээ “Ерөнхийлөгчийн бие янзандаа л тогтвортой байна” гэхээс илүү үг цухуйлгаагүй байна. Ерөнхийлөгчийг орлож буй дэд Ерөнхийлөгч Николас Мадуро ч нарийн мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа бол У.Чавесын сайн найзуудын нэг Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес түүнийг өнгөрсөн долоо хоногт Кубад эргэж очсоныхоо дараа биеийн байдал нь маш их санаа зовоож байна хэмээн мэдэгдсэн юм.
Венесуэлийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч У.Чавесын эрүүл мэндийн талаар бүх үнэнийг мэдэхийг хүсч байна. Хэдийгээр өчигдөрхөн Ерөнхийлөгчийн талынхан түүнийг “ухаантай” байгаа, биеийн байдал нь харьцангуй тогтвортой гэж мэдэгдсэн ч сөрөг хүчнийхний хувьд энэ мэдээлэл хангалтгүй байна гэж үзжээ. Тэд Ерөнхийлөгчөө өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж чадаж байгаа эсэх, цаашид чадах эсэх гээд үнэнийг мэдүүлэхийг шаардаж байна. 2011 оноос хойш л хорт хавдартай тэмцэж буй У.Чавес чухам ямар төрлийн хорт хавдар туссаныг одоо хүртэл ойр дотныхноос нь өөр хэн ч мэдэхгүй байгаа юм. Харин Венесуэлийн Шинжлэх ухааны сайд, У.Чавесын хүргэн Хорге Арреза Гаванагаас Твиттерт бичихдээ “Ерөнхийлөгчийн бие янзандаа л тогтвортой байна” гэхээс илүү үг цухуйлгаагүй байна. Ерөнхийлөгчийг орлож буй дэд Ерөнхийлөгч Николас Мадуро ч нарийн мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа бол У.Чавесын сайн найзуудын нэг Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес түүнийг өнгөрсөн долоо хоногт Кубад эргэж очсоныхоо дараа биеийн байдал нь маш их санаа зовоож байна хэмээн мэдэгдсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















