Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Зөнч Мухаммедийн амьдралыг харуулсан комикс гарлаа

Лалын шашинтны шүтээн болсон зөнч Мухаммдийг шоглон зурдгаараа алдаршсан францын долоо хоног тутмын Charlie Hebdo сэтгүүл түүний амьдралыг харуулсан зурган сэтгүүл гаргахаар бэлтгэж байна гэж Al Arabiya мэдээллээ.
Сэтгүүлийн зураач Чарбын хэлснээр бол Мухаммедын намтар, зургийг ислам судлаачийн хяналт дор исламаас илүү гэгээн ухаан гэж үгүй гэдгийг ойлгуулах сургалтын зорилгоор бэлтгэх юм байна. Ийм зурагт ном хийх санаа Чарбад бүр 2006 онд данинй сэтгүүлд Мухаммедийг шоглон зурж байхад төрж байжээ. “Тэгэхэд инээд хүрэхээсээ илүүтэй түүнийг таньж мэдье гэж бодогдсон. Бид Иисусын талаар хэр мэддэг билээ, гэтэл Мухаммедийн талаар юу ч мэдэхгүй шүү дээ” гэж зураач хэлж байна.
Charlie Hebdo сэтгүүл зөнч Мухаммедийг нэг биш удаа шоглон зурж лалынхны эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Өнгөрснө есдүгээр сард гэхэд л “Гэм зэмгүй мусульманчууд” богино хэмжээний кино гарч лалын ертөнцийг шуугиулж байх үеэр зөнч Мухаммедийг нүцгэнээр зурж байсан юм. Энэ зураг хэвлэгдсэний дараахан Ойрхи дорнодод америкийн ЭСЯ руу халдахад франц улс лалын орнууд дахь дипломат төлөөлөгчдийн газрынхаа хамгаалалтыг чангатгасан юм. 2011 онд энэ сэтгүүл бас хавтсан дээрээ мухаммедийг шоглосны төлөө албан байраа түйвээлгэж, сайтаа эвдүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл