Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украины үндэсний үзэлтнүүд Степан Бандерын төрсөн өдрийг тэмдэглэлээ

Украины үндэсний үзэлтнүүдийн “Эрх чөлөө” намынхан шинэ жилтэй давхцуулан Үндэсний үзэлт Степан Бандерын ойг тэмдэглэж нийслэл Киев хотноо жагсаал зохион байгуулсан байна. Үндсэрхэг үзлийг үзэл баримтлалаа болгодог “Эрх чөлөө” нам сүүлийн үед Украинд ихэд нэрд гарч парламентын сонгуулиар 36 суудал авсан юм. Украины үндэсний үзлийг бий болгосон Степан Бандерийн төрсөн өдрөөр гурван мянга гаруй хүн шөнөөр нийслэлдээ цугларч гартаа намын бэлгэдэл цэнхэр туг барин бамбарт жагсаал хийжээ. Тэд бас “Бандер бол бидний баатар, Тэр бидний төлөө тулалдаж явсан”, “Украины босогчдын арми мандтугай”, “Украин хүчирхэг орон”, “Үндэстэн бол засаг” гэсэн урианууд барьж явжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед украины тусгаар тогтнолын төлөө үндэсний чөлөөлөх арми байгуулан байлдаж, Германы ч эсрэг, Оросуудын ч эсрэг тулалдаж явсан Степан Бандерийг орчин үеийн Украинд янз янзаар хүлээн авч үздэг юм. Тус улсын баруун нутгийнхан түүнийг Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэгч гэж үздэг бол бусад нутгийнхан нь эсрэгээр хүлээн авдаг байна.
Коммунизмын эсрэг үзэлт, улс төрийн зүтгэлтэн түүнийг Мюнхенд амьдарч байхад нь 1959 онд зөвлөлтийн Улсыг Аюулаас хамгаалах байгууллагын тагнуул Богдан Сташинский цианит калийтай шприцээр буудаж амийг нь хөнөөсөн гэдэг.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан