Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэнди Хук сургуулийн багш нар хүүхдүүдийг хэрхэн аварсан бэ

АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хук бага  сургуульд гар буу, автомат винтовоор зэвсэглэсэн Адам Ланза гэгч дайран орж багш сурагчид руу эмх замбараагүй гал нээн 5-6 насны 20 хүүхэд, зургаан том хүний аминд хүрсэн аймшигт хэрэг өнгөрсөн 12 дугаар сарын 14-нд гарсан. Энэ эмгэнэлт хэргийн үеэр томцуул, багш нар хүүхдүүдийн амийг аврах гэж бүхий л аргаар оролдсон нь хожим ил болжээ. Ланзаг гал нээж  эхлэхэд сургуулийн хамгаалагч хонгилоор гүйж аюулаас сэрэмжлэхийг анхааруулан хашгирч явсан байна. Үүний ч ачаар багш нар хүүхдүүдээ ангидаа оруулан хаалгаа түгжиж хамгаалжээ.
27 настай багш Виктория Сотто 11 хүүхдээ ангидаа оруулан хувцасны шүүгээнд нуугаад өөрөө харин нуугдсангүй алуурчинтай тулгарч хүүхдүүд хаачсаныг асуухад нь “Тэд дасгалжуулалтын танхим руу явсан” гэж хэлсэн байна. Ланза түүнийг буудчихаад хүүхдүүдийг эрэхээр явжээ.

Вики Сото нөхөрт гараагүй, энэ сургуульд таван жил багшилсан, нэгдүгээр ангийнхаа хэдэн хүүхдийг “миний хэдэн тэнгэрийн элч” гэж өхөөрддөг нэгэн байж. Аав нь мужийнхаа тээврийн нэгэн компанид кранчаар ажилладаг, ээж нь Брижпорт хотын эмнэлэгт 30 жил сувилагчаар ажилласан нэгэн гэнэ.
52 настай Анн-Мари  Мерфи мөн 11 хүүхдийг нуугаад өөрөө амиа алджээ. 29 настай Кейтлин Роек бүх хүүхдээ ариун цэврийн өрөө рүү оруулж шүүгээнд нуугаад бүгдийг чимээгүй байхыг сануулж, аймшигт хэрэг дуустал “Би та нартаа хайртай шүү” хэмээн шивнэж байсан гэнэ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
gyndand nasar n bailgah bsiin nowshiig
Хамгийн их уншсан