Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Оросуудын ихэнх нь шинэ оноо гэртээ угтана
Оросуудаас авсан санал асуулгаар тэдний ихэнх нь буюу 73 хувь нь уламжлал ёсоор шинэ оныг гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт угтана гэсэн байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 16 хувь нь л бусдынд зочлохоор явна гэжээ. Харин дөнгөж нэг хувь орчим нь л зоогийн газарт, хотоос гарч, зуслан дээр угтана гэсэн хариу өгчээ.
Хүмүүсийн тал орчим хувь нь буюу 54 хувь нь хуучин оноо үдэх, шинэ оноо угтах ёслолыг нэг их сүр дуулиан болгохгүйгээр тэмдэглэнэ гэсэн бол гуравны нэг нь өөдрөгөөр угтана гэжээ. Өнгөрч байгаа оны хувьд оросуудын 53 хувьд нь гэр бүлийнхэнд нь сайн сайхан жил байсан гэсэн ч улс орны хувьд хүндхэн байсан гэсэн хариу өгсөн байна. Харин ирж байгаа 2013 оны тухайд 59 хувь нь улс орны тухайд ч гэр бүлийнх нь хувьд ч сайн сайхан жил болно гэжээ.
Шинэ жилийн босгон дээр оросуудын 35 хувь нь баяр баясгалан мэдэрдэг бол 23 хувь нь тайван байдал, итгэл үнэмшил мэдэрдэг гэсэн байна. Харин 16 хувь нь ядарснаа мэдэрдэг, 15 хувь нь догдлол, 9 хувь нь уйтгар мэдэрдэг гэжээ.
Оросуудаас авсан санал асуулгаар тэдний ихэнх нь буюу 73 хувь нь уламжлал ёсоор шинэ оныг гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт угтана гэсэн байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 16 хувь нь л бусдынд зочлохоор явна гэжээ. Харин дөнгөж нэг хувь орчим нь л зоогийн газарт, хотоос гарч, зуслан дээр угтана гэсэн хариу өгчээ. Хүмүүсийн тал орчим хувь нь буюу 54 хувь нь хуучин оноо үдэх, шинэ оноо угтах ёслолыг нэг их сүр дуулиан болгохгүйгээр тэмдэглэнэ гэсэн бол гуравны нэг нь өөдрөгөөр угтана гэжээ. Өнгөрч байгаа оны хувьд оросуудын 53 хувьд нь гэр бүлийнхэнд нь сайн сайхан жил байсан гэсэн ч улс орны хувьд хүндхэн байсан гэсэн хариу өгсөн байна. Харин ирж байгаа 2013 оны тухайд 59 хувь нь улс орны тухайд ч гэр бүлийнх нь хувьд ч сайн сайхан жил болно гэжээ.
Шинэ жилийн босгон дээр оросуудын 35 хувь нь баяр баясгалан мэдэрдэг бол 23 хувь нь тайван байдал, итгэл үнэмшил мэдэрдэг гэсэн байна. Харин 16 хувь нь ядарснаа мэдэрдэг, 15 хувь нь догдлол, 9 хувь нь уйтгар мэдэрдэг гэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл



















