Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Казахстанд цэргийн онгоц осолдлоо

Казахстаны өмнөд Сайрамын районд  өчигдөр цэргийн Ан-72 онгоц осолдсон байна. Онгоцонд багийн долоон гишүүнээс гадна цэргийн 20 албан хаагч явжээ. Энд Үндэсний аюулгүй байдлын хорооны хилийн албаны тэргүүн хурандаа Турганбек Стамбеков явсан байна. Хүчний байгууллагын мэдээгээр бол онгоцонд явсан бүх хүн амь алдсан бололтой. Ан-72 онгоц нийслэл Астанагаас шимкент хот орохоор явж байжээ.
Нүдээр үзсэн хүмүүсийн хэлж байгагаар бол онгоц 800 орчим метрийн өндрөөс унасан гэж байна. Осол болсон газарт одоо цаг агаар тун таагүй байгаа ч осол гарахад нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, ер нь ослын шалтгааны талаар албаныхан ямар ч мэдээлэл өгөхгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан