Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн тодров
БОНХЯ-наас байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн тавдугаар заалт, Засгийн газрын 1998 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ын дагуу байгальд халгүй дэвшилтэт технологиор бүтээгдсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шагнаж, урамшуулжээ. Ингээд 2012 оны Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, иргэнээр “Ирвэс-интертрейд”, “Хануй-гол” ХХК, Хөвсгөл аймгийн иргэн Ж.Сайнбаяр, Баянхонгор аймгийн иргэн С.Дэмбэрэл нар шалгарчээ. Тус яамны олон нийттэй харилцах албаны мэргэжилтний хэлж буйгаар байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, иргэнийг шалгаруулахдаа технологийнх нь чанар, аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зөвшөөрөгдсөн хэмжээнд эсэх, агаарын бохирдлыг багасгахад чиглэсэн бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн зэрэг үзүүлэлтийг нь үндэслэн шалгаруулсан байна.
0 Сэтгэгдэл
























