Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хятадын эрх баригчид 90 хүүхдийг хүний наймаанаас аварлаа
Хүний наймааны золиос болох гэж байсан бага насны 90 хүүхдийг Хятадын эрх баригчид аварч чөлөөлсөн байна. Тус улсад хүүхэд наймаалдаг нууц сүлжээний хэрэгт сэжиглэн сүүлийн хэдэн өдөрт 350 орчим хүнийг баривчлаад байна. Одоо энэ хүүхдүүдийг ДНК-гийн шинжилгээнд оруулж эцэг эхийг нь олж тогтоох ажил хийж байна.
Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр Хятадад жил бүр хэдэн зуу, хэдэн мянган хүүхэд хүний наймааны золиос болон худалдагддаг байна. Гэмт хэргийн бүлэглэлийнхэн бага насны хүүхдийг хулгайлж хүүхэдгүй хосуудад худалдсаар байгаа юм. Хууль бус наймааны зах дээр хүүхэд дор хаяж зургаан мянган доллар хүрдэг бол эмэгтэй хүүхэд заримдаа 500 доллар хүрэх нь байдаг гэнэ.
Өнгөрсөн онд Хятадын Шаньдун мужийн Зоу хотод эцэг эх нь татгалзсан нялх хүүхэд худалдаалдаг гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлэн баривчилсан юм. Сүүлийн гурван жилд энэ бүлэглэл 11 удаагийн ийм гэмт үйлдэл гаргажээ. Энд байсан хамгийн бага хүүхэд нь тав хоногтой, арай ах нь сар гарантай байжээ.
хятадуудыг тэнгэр ниргэг
Хүний наймааны золиос болох гэж байсан бага насны 90 хүүхдийг Хятадын эрх баригчид аварч чөлөөлсөн байна. Тус улсад хүүхэд наймаалдаг нууц сүлжээний хэрэгт сэжиглэн сүүлийн хэдэн өдөрт 350 орчим хүнийг баривчлаад байна. Одоо энэ хүүхдүүдийг ДНК-гийн шинжилгээнд оруулж эцэг эхийг нь олж тогтоох ажил хийж байна. Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр Хятадад жил бүр хэдэн зуу, хэдэн мянган хүүхэд хүний наймааны золиос болон худалдагддаг байна. Гэмт хэргийн бүлэглэлийнхэн бага насны хүүхдийг хулгайлж хүүхэдгүй хосуудад худалдсаар байгаа юм. Хууль бус наймааны зах дээр хүүхэд дор хаяж зургаан мянган доллар хүрдэг бол эмэгтэй хүүхэд заримдаа 500 доллар хүрэх нь байдаг гэнэ.
Өнгөрсөн онд Хятадын Шаньдун мужийн Зоу хотод эцэг эх нь татгалзсан нялх хүүхэд худалдаалдаг гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлэн баривчилсан юм. Сүүлийн гурван жилд энэ бүлэглэл 11 удаагийн ийм гэмт үйлдэл гаргажээ. Энд байсан хамгийн бага хүүхэд нь тав хоногтой, арай ах нь сар гарантай байжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
busgui
Bolj muu hognuudiig.Gehdee mongold ch bas huuhdiin naimaa mer ser bgaa bh shu
2013.10.19
2013.08.16



















