Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Македоны сөрөг хүчин ард түмнээ бослогод уриаллаа
Македоны сөрөг хүчний удирдагч Бранко Црвенковский өөрийн талынхныг болон нийт ард түмнийг парламентаар баталсан 2013 оны төсвийг эсэргүүцэн босохыг уриаллаа. Харин эрх баригч намынхан үүнийг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзэж байна. Ирэх оны төсөв баталсны дараа парламентын танхимд эмх замбараагүй болж маргаан гарсан юм. Энд хоёр ч эмэгтэй депутат, ерөнхий сайд асан Радмила Шекеринская, депутат Весна Бендевская нар бэртэл авчээ.
Сөрөг хүчнийхэн төсөв хэлэлцэж байхад нийт зарлагыг 204 сая еврогоор танаж болох 1,2 мянган санал дэвшүүлсэн ч эрх баригчид түүнийг нь хүлээн авалгүй няцаасан юм. Өчигдөр маргаан улам ширүүсч парламентын ордны гадаа төсвийн талынхан болон эсэргүүцэгч хэдэн мянган хүн цугларсан юм. Тэдний зарим нь парлментын ордонд нэвтрэхийг оролдоход цагдаагийнхан хоригложээ. Энэ үеэр хууль сахиулагчдаас 11 нь бас бэртэл авсан байна. Дуулиан тариад байгаа 2,7 тэрбум еврогийн төсвийн алдагдал нгь ДНБ-ний 3,5 хувьтай тэнцээд байгаа юм. “Энэ улс оронд Үндсэн хууль ч гэж алга, ардчилал, парламент ч гэж алга. Нэг талд нь дарангуйлагч дэглэм, нөгөө атлд нь ард түмэн л байна” гэж Црвенковский хэлжээ.
Македоны сөрөг хүчний удирдагч Бранко Црвенковский өөрийн талынхныг болон нийт ард түмнийг парламентаар баталсан 2013 оны төсвийг эсэргүүцэн босохыг уриаллаа. Харин эрх баригч намынхан үүнийг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзэж байна. Ирэх оны төсөв баталсны дараа парламентын танхимд эмх замбараагүй болж маргаан гарсан юм. Энд хоёр ч эмэгтэй депутат, ерөнхий сайд асан Радмила Шекеринская, депутат Весна Бендевская нар бэртэл авчээ. Сөрөг хүчнийхэн төсөв хэлэлцэж байхад нийт зарлагыг 204 сая еврогоор танаж болох 1,2 мянган санал дэвшүүлсэн ч эрх баригчид түүнийг нь хүлээн авалгүй няцаасан юм. Өчигдөр маргаан улам ширүүсч парламентын ордны гадаа төсвийн талынхан болон эсэргүүцэгч хэдэн мянган хүн цугларсан юм. Тэдний зарим нь парлментын ордонд нэвтрэхийг оролдоход цагдаагийнхан хоригложээ. Энэ үеэр хууль сахиулагчдаас 11 нь бас бэртэл авсан байна. Дуулиан тариад байгаа 2,7 тэрбум еврогийн төсвийн алдагдал нгь ДНБ-ний 3,5 хувьтай тэнцээд байгаа юм. “Энэ улс оронд Үндсэн хууль ч гэж алга, ардчилал, парламент ч гэж алга. Нэг талд нь дарангуйлагч дэглэм, нөгөө атлд нь ард түмэн л байна” гэж Црвенковский хэлжээ.
0 Сэтгэгдэл



















