Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
М.Энхболдыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхийг дэмжив
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Хуулийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Миеэгомбын Энхболдыг нэр дэвшүүлж байгаа тухайгаа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд танилцуулав. Харин нэр дэвшигчийн талаар асуулт хариулт өрнөх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “энэ хариуцлагатай албан тушаалд МАН-ын бүлгийн зүгээс өөр нэр дэвшигч оруулж ирэх чадамжгүй юм уу” хэмээн шүүмжилж дэмжих боломжгүй гэсэн юм. Тэрээр хүүхдийн паркийн газрын асуудалд түүнийг холбоотой хэмээж, асуулт асуухад, УИХ-ын дэд даргад нэр дэвшигч М.Энхболд, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа ч, одоо ч хууль журмын дагуу л асуудлыг тавьж, хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Хүүхдийн паркийн асуудалтай холбоо бүхий зохих тайлбарыг хийсэн.
Ингээд санал хэлэх болоход УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, намын бүлгийн зүгээс нэр дэвшүүлэн оруулж ирж буй тухайн нэр дэвшигчид хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны хэрэг гэдгийг дурдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа нэр дэвшигчийн хувьд УИХ-ын дэд даргын албыг бүрэн хаших боломжтой хэмээн УИХ дахь МАН-ын бүлэг үзсэн тул Миеэгомбын Энхболдыг нэр дэвшүүлсэн хэмээн байр суууриа илэрхийллээ.
Санал хураалтаар гишүүдийн олонхи нь М.Энхболдыг дэмжсэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулахаар болов.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Хуулийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Миеэгомбын Энхболдыг нэр дэвшүүлж байгаа тухайгаа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд танилцуулав. Харин нэр дэвшигчийн талаар асуулт хариулт өрнөх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “энэ хариуцлагатай албан тушаалд МАН-ын бүлгийн зүгээс өөр нэр дэвшигч оруулж ирэх чадамжгүй юм уу” хэмээн шүүмжилж дэмжих боломжгүй гэсэн юм. Тэрээр хүүхдийн паркийн газрын асуудалд түүнийг холбоотой хэмээж, асуулт асуухад, УИХ-ын дэд даргад нэр дэвшигч М.Энхболд, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа ч, одоо ч хууль журмын дагуу л асуудлыг тавьж, хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Хүүхдийн паркийн асуудалтай холбоо бүхий зохих тайлбарыг хийсэн. Ингээд санал хэлэх болоход УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, намын бүлгийн зүгээс нэр дэвшүүлэн оруулж ирж буй тухайн нэр дэвшигчид хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны хэрэг гэдгийг дурдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа нэр дэвшигчийн хувьд УИХ-ын дэд даргын албыг бүрэн хаших боломжтой хэмээн УИХ дахь МАН-ын бүлэг үзсэн тул Миеэгомбын Энхболдыг нэр дэвшүүлсэн хэмээн байр суууриа илэрхийллээ.
Санал хураалтаар гишүүдийн олонхи нь М.Энхболдыг дэмжсэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулахаар болов.
0 Сэтгэгдэл
























