Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
МАН-ынхан малчдад туслахыг уриаллаа
Улс орон даяар хүйтний эрч чангарч, их хэмжээний цасан бүрхүүл тогтсоноос өвөлжилт хүндэрч байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өгч байгаа мэдээллээр 15 аймгийн 80 гаруй суманд өвөлжилт хүндэрч, зуд нүүрлээд байгаа гэнэ. Цасны зузаан 20-33 см байгаа бол хунгарласан газраа 60-130 см-ын зузаан цастай байгаа гэнэ. Ийн өвөлжилт хүндэрч байгаа үед МАН-аас малчдад туслах аян өрнүүлж, намын аппарат нэг өдрийн цалингаа хандивлаж 2,9 сая төгрөг цуглуулсан байна. Энэ мөнгөө Онцгой байдлын Ерөнхий газарт өгөөд байгаа аж. Цаашид малчдад туслах тусламжийн аяныг өрнүүлж, аж ахуйн нэгж, албан байгууллагыг малчдад халуун сэтгэлийнхээ гараа сунгахыг уриалсан юм.
Мөн Засгийн газрыг ч малчдад туслах аянаа эрхтэн эхлүүлэхийг хүслээ. УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл, “Өнгөрсөн дөрвөн жилд МАН Засаг барьж байхдаа малчдад туслах тусламжийн цувааг хөдөлгөж оны өмнө малчны хотонд хүргэсэн байсан. Тиймээс одоогийн төр засаг тусламжийн цуваагаа эртхэн хөдөлгөж, ядарч туйлдсан малыг эртхэн тойглохгүй бол болохгүй. Нэгэнт ядарсан мал сэхэл авдаггүйг малчид мэднэ. Тиймээс тусламжийн цуваагаа явуулахыг уриалж байна” гэсэн юм.
Тэдний бас нэгэн зорилго нь арванхоёрдугаар сарын 21-ний шуугианаар нөөцөлсөн лаа, шүдэнзээ малчдад өгөхийг ч тэд уриалж байсан юм.
Дашрамд дурьдахад, 2009 оны зуднаар 1 сая 527 мянган толгой мал алдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ зуднаар манай улсын малчин өрхийн 80 хувь буюу 97500 өрх өртөж, Монгол Улс 526 тэрбум төгрөгийн хохирол амсчээ.
Улс орон даяар хүйтний эрч чангарч, их хэмжээний цасан бүрхүүл тогтсоноос өвөлжилт хүндэрч байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өгч байгаа мэдээллээр 15 аймгийн 80 гаруй суманд өвөлжилт хүндэрч, зуд нүүрлээд байгаа гэнэ. Цасны зузаан 20-33 см байгаа бол хунгарласан газраа 60-130 см-ын зузаан цастай байгаа гэнэ. Ийн өвөлжилт хүндэрч байгаа үед МАН-аас малчдад туслах аян өрнүүлж, намын аппарат нэг өдрийн цалингаа хандивлаж 2,9 сая төгрөг цуглуулсан байна. Энэ мөнгөө Онцгой байдлын Ерөнхий газарт өгөөд байгаа аж. Цаашид малчдад туслах тусламжийн аяныг өрнүүлж, аж ахуйн нэгж, албан байгууллагыг малчдад халуун сэтгэлийнхээ гараа сунгахыг уриалсан юм. Мөн Засгийн газрыг ч малчдад туслах аянаа эрхтэн эхлүүлэхийг хүслээ. УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл, “Өнгөрсөн дөрвөн жилд МАН Засаг барьж байхдаа малчдад туслах тусламжийн цувааг хөдөлгөж оны өмнө малчны хотонд хүргэсэн байсан. Тиймээс одоогийн төр засаг тусламжийн цуваагаа эртхэн хөдөлгөж, ядарч туйлдсан малыг эртхэн тойглохгүй бол болохгүй. Нэгэнт ядарсан мал сэхэл авдаггүйг малчид мэднэ. Тиймээс тусламжийн цуваагаа явуулахыг уриалж байна” гэсэн юм.
Тэдний бас нэгэн зорилго нь арванхоёрдугаар сарын 21-ний шуугианаар нөөцөлсөн лаа, шүдэнзээ малчдад өгөхийг ч тэд уриалж байсан юм.
Дашрамд дурьдахад, 2009 оны зуднаар 1 сая 527 мянган толгой мал алдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ зуднаар манай улсын малчин өрхийн 80 хувь буюу 97500 өрх өртөж, Монгол Улс 526 тэрбум төгрөгийн хохирол амсчээ.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Булган
МАН одоо болимоор юм даа. Тэдний мууд л Завхан зэрэг аймгуудад хөлдөж үхсэн малаараа хашаа барьж байв даа. гөлөгнүүд уначихаараа хөрсөн дээр, сонгогдооороо сансар дээр байдгаа болих хэрэгтэй ш дээ.
2012.12.24
























