Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Бурхны шашинтнуудын дундаж нас 34
Судлаачид манай дэлхийн хүн амын 32 хувь буюу 2,2 тэрбум хүн Христийн шашин шүтдэг бол 23 хувь болох 1,6 тэрбум хүн лалын шашин, 15 хувь болох нэг тэрбум хүн индуизм, долоон хувь нь буюу 500 сая хүн бурхны шашин, 0,2 хувь болох 14 сая хүн иудизм шүтдэг гэсэн тооцоо гаргажээ. 10 хүний найм нь өөрийгөө ямар нэгэн шашин шүтэж ямар нэгэн бүлэглэлд нэгддэг гэсэн байна. “Pew Research Center”-ийн судалгаагаар 230 орны 5,8 тэрбум хүн ямар нэгэн шашин шүтэж байна гэнэ.
Бас 58 сая хүн харьцангуй залуу шашнууд болох синтоизм, бахай, сизхизмыг шүтдэг гэсэн байна. Индуистын 97 хувь нь Энэтхэг, Балба, Маврикийд амьдардаг бол Христийн шашинтнууд 157 оронд амьдарч байна. Харин лалын шашинтнуудын 73 хувь л ийм шашин ихэд дэлгэрсэн 49 оронд амьдардаг бол бурхны шашинтнуудын 72 хувь нь Бутан, Мьянмар, Камбож, Лаос, Монгол, Шри Ланка, Тайланд гэсэн долоон оронд амьдардаг гэжээ. Шашингүй хүмүүсийн олонх нь Хятад, Чех, Эстони, Хонконг, Япон, Умард Солонгост байна. Лалын шашин шүтдэг хүмүүсийн дундаж нас 23 байгаагаараа манай гаригийн хамгийн залуу шашин болж байна. Харин Христийн шүтлэгтний дундаж нас 30, индуистынх 26, бурхны шашинтнуудынх 34 байгаа гэнэ.
Судлаачид манай дэлхийн хүн амын 32 хувь буюу 2,2 тэрбум хүн Христийн шашин шүтдэг бол 23 хувь болох 1,6 тэрбум хүн лалын шашин, 15 хувь болох нэг тэрбум хүн индуизм, долоон хувь нь буюу 500 сая хүн бурхны шашин, 0,2 хувь болох 14 сая хүн иудизм шүтдэг гэсэн тооцоо гаргажээ. 10 хүний найм нь өөрийгөө ямар нэгэн шашин шүтэж ямар нэгэн бүлэглэлд нэгддэг гэсэн байна. “Pew Research Center”-ийн судалгаагаар 230 орны 5,8 тэрбум хүн ямар нэгэн шашин шүтэж байна гэнэ.Бас 58 сая хүн харьцангуй залуу шашнууд болох синтоизм, бахай, сизхизмыг шүтдэг гэсэн байна. Индуистын 97 хувь нь Энэтхэг, Балба, Маврикийд амьдардаг бол Христийн шашинтнууд 157 оронд амьдарч байна. Харин лалын шашинтнуудын 73 хувь л ийм шашин ихэд дэлгэрсэн 49 оронд амьдардаг бол бурхны шашинтнуудын 72 хувь нь Бутан, Мьянмар, Камбож, Лаос, Монгол, Шри Ланка, Тайланд гэсэн долоон оронд амьдардаг гэжээ. Шашингүй хүмүүсийн олонх нь Хятад, Чех, Эстони, Хонконг, Япон, Умард Солонгост байна. Лалын шашин шүтдэг хүмүүсийн дундаж нас 23 байгаагаараа манай гаригийн хамгийн залуу шашин болж байна. Харин Христийн шүтлэгтний дундаж нас 30, индуистынх 26, бурхны шашинтнуудынх 34 байгаа гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл



















