Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Зодоонч бөхчүүдийн барилдах эрхийг хоёр сараар хасав
Улсын начин Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нарын барилдах эрхийг МҮБХ-оос хоёр сарын хугацаатайгаар хасчээ. Учир нь, дээрх бөхчүүд үзэгч түмнээ хүндэтгээгүй, дэвжээн дээр зодолдсон гэдэг үндэслэлээр ийн барилдах эрхээ хасуулж байгаа юм.
Б.Пүрэвсайханы хувьд өнгөрсөн наадмаар зургаагийн даваанд Улсын харцага Пүрэвжавын гэдэс рүү тийрсэн үйлдэл гаргасан юм. Харин Р.Пүрэвдагвын хувьд Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын начин Б.Пүрэвсайханд өвдөг шороодож, тахимаа өгөлгүй ар шилрүү нь цохиж, дэвжээн дээр элдэв хараалын үг хэллэг хэлсэн юм. Тиймээс МҮБХ бөхчүүдийн энэ үйлдэлтэй холбогдуулан хуралдаж “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 7.3-ийн “б”, “г” заалтыг үндэслэн улсын баяр наадмын зургаагийн даваанд учраагийнхаа гэдэс рүү тийрч, наадамчдын өмнө зүй бус авирласан улсын начин Б.Пүрэвсайханы барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж тав давсан бөхийн байг хурааж, баяр наадмын төсөвт буцаан тушаасугай хэмээжээ.
Мөн дүрмийн дагуу Баянзүрх хайрханы хишиг барилдаан, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн барилдаануудын үеэр учраа бөхийнхөө шанаа болон ар шил рүү цохиж, олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргасан улсын начин Р.Пүрэвдагвын барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж, бай мөрийг хурааж МҮБХ-ны санхүүд оруулсугай гэсэн шийдвэрийг гаргасан байна.

0 Сэтгэгдэл