Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ньютаун хот захидал тоглоомд дарагдаад байна
АНУ-ын Коннетикут мужийн Ньютаун хотод 20 хүүхэд, зургаан эмэгтэйн амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсны дараа энэ хот дэлхийн өнцөг булан бүрээс ирэх захидал, тоглоомонд дарагдаад байна. Хотын шуудангийн албаны ачаалал зургаа дахин нэмэгджээ. “Хүмүүс буухиа захидлаа зүгээр л “Ньютауны хүмүүст” гэж гарчиглаад ирүүлж байгаа болохоор бид шуудангийн тусгай хайрцаг нээгээд байна. Гүржээс гэхэд л “20 бяцхан хүүхэд, зургаан эмэгтэйн ар гэрийнхэнд” гэсэн хаяг бүхий захидал ирсэн. Хүмүүс бие биедээ ямар их хайртай байдгийг энэ явдал харуулж байна” гэж шууданч Кэти Зиеф хэлжээ. Үүнээс гадна сайн санааны хандиваар 2,8 сая доллар цугларсан бол хүмүүс дугтуйд хийсэн мөнгө, зээлийн кзартын кодоо явуулж байгаа гэнэ. Орон нутгийн нэг коллеж гэхэд л 150 мянган доллар цуглуулж амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд өгчээ. Амь үрэгдсэн хүүхдүүдийн сургуулийн нэр дээр 60 мянган чихмэл тоглоом ирснийг хүүхдүүдэд тарааж өгсөн байна.
Долоо хоногийн өмнө Адам Лэнз гэгч өөрийнхөө ээжийг буудан хөнөөгөөд баг сургуульд дайран орж 26 хүний амь хөнөөгөөд өөрийгөө егүүтгэсэн юм. Хоёр гар буу, автомат винтовоор зэвсэглэсэн түүнийг хориглох гэсэн сургуулийн захирал бас амь үрэгдсэн юм.
АНУ-ын Коннетикут мужийн Ньютаун хотод 20 хүүхэд, зургаан эмэгтэйн амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсны дараа энэ хот дэлхийн өнцөг булан бүрээс ирэх захидал, тоглоомонд дарагдаад байна. Хотын шуудангийн албаны ачаалал зургаа дахин нэмэгджээ. “Хүмүүс буухиа захидлаа зүгээр л “Ньютауны хүмүүст” гэж гарчиглаад ирүүлж байгаа болохоор бид шуудангийн тусгай хайрцаг нээгээд байна. Гүржээс гэхэд л “20 бяцхан хүүхэд, зургаан эмэгтэйн ар гэрийнхэнд” гэсэн хаяг бүхий захидал ирсэн. Хүмүүс бие биедээ ямар их хайртай байдгийг энэ явдал харуулж байна” гэж шууданч Кэти Зиеф хэлжээ. Үүнээс гадна сайн санааны хандиваар 2,8 сая доллар цугларсан бол хүмүүс дугтуйд хийсэн мөнгө, зээлийн кзартын кодоо явуулж байгаа гэнэ. Орон нутгийн нэг коллеж гэхэд л 150 мянган доллар цуглуулж амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд өгчээ. Амь үрэгдсэн хүүхдүүдийн сургуулийн нэр дээр 60 мянган чихмэл тоглоом ирснийг хүүхдүүдэд тарааж өгсөн байна. Долоо хоногийн өмнө Адам Лэнз гэгч өөрийнхөө ээжийг буудан хөнөөгөөд баг сургуульд дайран орж 26 хүний амь хөнөөгөөд өөрийгөө егүүтгэсэн юм. Хоёр гар буу, автомат винтовоор зэвсэглэсэн түүнийг хориглох гэсэн сургуулийн захирал бас амь үрэгдсэн юм.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл



















