Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чадвал унагаарай”


Оны онцлох үйл явдлууд №6

Эрхэм уншигч танд 2012 оны дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдлуудыг цуврал болгон хүргэж байгаа билээ.

Энэ жил дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл бол Иран ба Хойд Солонгос гэсэн хоёр улс байв.


 
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэгддэг АНУ нь Иран, Хойд Солонгосыг хамгийн муу улсын жагсаалтад оруулаад элдвээр хахин хавчиж эхэлсэн.  Ираныг цөмийн зэвсэгтэй болох гэлээ гэж, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээ зөөх пуужинтэй болох гэлээ гэж боомилсон. Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсны улмаас тус улс ихээхэн таагүй байдалд орсон. Долоо хоногийн дотор Ираны мөнгөн тэмдэгтийн ханш 90 хувь уналаа.

Нийслэл Тегеран хотноо хүмүүс үймсэн ч Ахмадинежад тэсээд гарав. Зүгээр ч нэг тэссэнгүй америкчуудтай хүчээ үзлээ. Америкийн гурван ч автомат онгоцыг алсаас удирдан буулгаж өөрийн болгов. Дээр нь өчигдөр гарсан мэдээгээр бол ахиад уран боловсруулах таван төв нээхээр болов. Ираныг  цөмийн зэвсэгтэй улс боллоо гэдгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.

Христийн шашинтнууд гэдэгт хэргийг гол учир байгаа билээ. Цөмийн зэвсэг гээчийг хэн зохиосон билээ.  Христийн шашинтнууд. Хэн бусдад эзэмшүүлэхгүй гэж хамгаалж байна, христийн шашинтнууд. Лалын шашинтай цөмийн зэвсэгтэй улс байна уу? Пакиситан л байна. Пакистаныг Америк дэмждэг болохоор л боолголгүй яваад байгаа. Хэн цөмийн зэвсэг дэлбэллээ. Мөн л христийн шашинтнууд.

Лалын шашинт орнууд сэтгэлийн хэт хөдөлгөөнтэй болохоор цөмийн зэвсгийг дураар хэрэглэх эрсдэл өндөртэй гэж үзжээ. Үнэндээ бол Америк цөмийн зэвсэгтэй, пуужинтай. Яагаад Иран, Хойд Солонгосыг гадуурхаад байгаа юм бэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг.

Тэгвэл зөвхөн Иран, Хойд Солонгос яасан юм бэ. Гэтэл Хойд Солонгос бас зүгээргүй. Гурван жилийн өмнө цөмийн бөмбөг дэлбэлчихсэн. Сая пуужин хөөргөлөө. Эдийн засгийн хориг арга хэмжээ аваад аваад дийлдэхгүй байгаа юм. Чадвал нугалаарай гээд л сууж байна. Хэргийн гол нь  манай хойд хөрш зөвшөөрөхгүй болохоор хэн ч дийлэхгүй байгаа юм. Иран, Хойд Солонгост Ливи, эсвэл Иракт болсонтой адил үйл явдал болохыг тэсэн ядан хүлээж байна. Сирид юу болохыг бүгд амьсгал даран хүлээж байна. Сирид Башар Асад унаа л бол Иран өчих мэхэнд орно. Харин Иран өчих мэхэнд орвол газрын тосны үнэ тэнгэрт хадна. Газрын тосны үнэ тэнгэрт хадвал манай улсад тун ч таагүй нөлөөлөх нь гарцаагүй.

Хойд Солонгос энэ бүх таагүй байдлын дундаас хамгийн гайгүй гарч ирж байгаа билээ. Дэлхийн хамгийн ядуу орны нэг атлаа цөмийн бөмбөгтэй, пуужинтай. Тэгэхээр энэ хоёр улс “чадвал хугалаарай” гээд л сууж байгаа хэрэг юм. Бид энэ бүх дуулианыг тоохгүй байж болох ч манай хилийн ойролцоо болж байгаа болохоор заавал анхаарах ёстой.

Иран, Хойд Солонгос хэрэв ингэж яваад нугараад уначихвал манай хувьд тун ч таагүй юм болно. Учир нь, хоёр улсыг нугалсан юм чинь дахиад нэг улсыг гэж дайрах нь гарцаагүй. Байгалийн асар их баялагтай манай улсын хувьд энэ бол амин чухал асуудал юм.

Гэхдээ нэг анхаарууштай зүйл бий. Газрын тос, шатдаг хийгээр баян биш Хойд Солонгос яаж  тогтоод байна гэдэг сонин. Хойд Солонгосыг бензиний үнэ нэмэгдсэнээс болж хямарлаа гэж та сонсоогүй нь лав. Хойд Солонгос яаж тогтоод байна вэ? Хэн тогтоогоод байна? Улсын зөв бодлого. Ким Чен Ир, Ким Чен Уныг бид элдвээр хэлж муулдаг ч үнэн хэрэг дээрээ тэд үнэхээр зөв бодлого явуулсан тулдаа Хойд Солонгос тогтоод байгаа билээ. Ямар зөв бодлого билээ гэсэн асуулт тавих нь тодорхой. Авлига үгүй. Хойд Солонгосын хамгийн том давуу тал бол авлига авдаггүй явдал юм. Учир нь, Хойд Солонгост авлига авбал шууд цаазаар авахуулна. Харин манайд ...

Иран бас адилхан. Авлига авсан нь батлагдлаа л бол шууд цаазаар авна. Ямар ч экс байх нь хамаа байхгүй. Ийм тулддаа л энэ хоёр улс олон жилийн хорио цээрийг даваад, өөрийнхөөрөө байгаад яваад байгаа юм.

Нөгөө талаас Иран газрын тосоо зарж чадахгүй хямарч байна. АНУ, Европын холбоо Ираны газрын тос, шатдаг хийг худалдан авахгүй гээд хориг тавьчихсан. Энэ юу гэсэн үг вэ. Байгалийн баялгаа зарцуулан захируулж чадахгүй байгаа гэдгээс өөр тайлбар байхгүй. Манайх тун удахгүй бас ийм байдалд орж магадгүй. Хятадууд манай нүүрс, зэсийг авахгүй гэвэл яах билээ? Бид Ирантай яг адил байдалд орно.

Харин Иран, Хойд Солонгос хоёр нугарсангүй. Манайх зөвхөн ашигт малтмалаас хамаардаггүй эдийн засагтай болох талаар анхаарал тавих хэрэгтэй. Жижиг гэлтгүй орнууд эдийн засгаа ингэж өөрчилж чаддаг гэдгийг Хойд Солонгос, Иран хоёр яруу тодоор харуулж байгаа юм. Үнэхээр оны шилдэг орон гэхээс өөр яалтай.

0 Сэтгэгдэл
bid tsumiin zevseg bish nano tsevsegiin buh ulsaas umnu ezemshih heregtei tegvel delhiig hulduu suhuruuleh bolno
Yndesnii ayulgui baidliin tusiin tuld zailshgui sanaj bh asuudluudiin neg bn. Har odor irne gedegiig bodoj ajillah l heregtei shyy.
Хамгийн их уншсан