Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Гамшгаас хамгаалах алба байгуулагдана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн захиргааны байгууллагуудыг түшиглэн ажилладаг Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Зарим яамны нэр, чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хор хохирлыг арилгах чиглэлээр ажилладаг орон тооны бус дээрх албадыг шинэчлэн зохион байгуулах шаардлага тулгарсан байна. Өнөөдрийн шийдвэрээр өмнө ажиллаж байсан 11 албыг хэвээр батлан, нэмж Уул уурхайн алба, Хүн ам, нийгмийн хамгааллын алба байгуулахаар тогтлоо. Улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдлагаар хангах үүргийг Шадар сайд Д.Тэрбишдагва хариуцан ажиллах юм байна.
0 Сэтгэгдэл
























