Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Жулиан Ассанж дахиад нэг сая баримт дэлгэнэ гэв
“Wikileaks” сайт ойрын үед бүх дэлхийг донсолгох ээлжит цуврал баримт бичгүүдээ нийтэлнэ гэж тус төслийн санаачлагч Жулиан Ассанж мэдэгдсэнийг Франс-Пресс агентлаг дамжууллаа. Тэрээр өчигдөр Лондон дахь Эквадорын ЭСЯ-ны тагтан дээрээс энд амьдарсныхаа хагас жилийн ойг тохиолдуулан хамтран зүтгэгчиддээ хандаж ингэж хэлсэн байна. Тэрээр 2013 онд нэг сая орчим нууц баримт бичгийг нийтэд дэлгэхээр бэлтгэж байгаа гэжээ. Энэ үеэр түүний талынхнаас гадна хэвлэл мэдээллийн олон сурвалжлагч ирсэн байжээ. Цагдаагийнхан аюулгүй байдал сахиулахаар очсон ч ямар нэгэн эсэргүүцлийн ажиллагаа болоогүй байна.
Жулиан Ассанж түүнийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглэж Шведэд хүлээлгэн өгнө гэснээс хойш 2012 оны зургадугаар сарын 19-нөөс эхлэн Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд нуугдаж байгаа юм. Ассанжийн хувьд Шведийн тал түүнийг АНУ-д шилжүүлэн өгч магадгүй, тэгвэл тэнд түүнийг нууц баримт бичгүүдийг олонд дэлгэсэн, бас тагнуулын хэрэгт буруутгана гэж бодож байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард Эквадор улс Ассанжид улс төрийн орогнол албан ёсоор олгосон юм.
2006 оноос ажиллаж эхэлсэн Wikileaks сайт Иракийн дайнтай холбоотой 400 мянга, мөн АНУ-ын гадаад бодлогын нууцыг дэлгэсэн 250 гаруй мянган баримтыг 2010 оны сүүлчээр нийтэлж дуулиан тарьсан юм.
“Wikileaks” сайт ойрын үед бүх дэлхийг донсолгох ээлжит цуврал баримт бичгүүдээ нийтэлнэ гэж тус төслийн санаачлагч Жулиан Ассанж мэдэгдсэнийг Франс-Пресс агентлаг дамжууллаа. Тэрээр өчигдөр Лондон дахь Эквадорын ЭСЯ-ны тагтан дээрээс энд амьдарсныхаа хагас жилийн ойг тохиолдуулан хамтран зүтгэгчиддээ хандаж ингэж хэлсэн байна. Тэрээр 2013 онд нэг сая орчим нууц баримт бичгийг нийтэд дэлгэхээр бэлтгэж байгаа гэжээ. Энэ үеэр түүний талынхнаас гадна хэвлэл мэдээллийн олон сурвалжлагч ирсэн байжээ. Цагдаагийнхан аюулгүй байдал сахиулахаар очсон ч ямар нэгэн эсэргүүцлийн ажиллагаа болоогүй байна. Жулиан Ассанж түүнийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглэж Шведэд хүлээлгэн өгнө гэснээс хойш 2012 оны зургадугаар сарын 19-нөөс эхлэн Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд нуугдаж байгаа юм. Ассанжийн хувьд Шведийн тал түүнийг АНУ-д шилжүүлэн өгч магадгүй, тэгвэл тэнд түүнийг нууц баримт бичгүүдийг олонд дэлгэсэн, бас тагнуулын хэрэгт буруутгана гэж бодож байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард Эквадор улс Ассанжид улс төрийн орогнол албан ёсоор олгосон юм.
2006 оноос ажиллаж эхэлсэн Wikileaks сайт Иракийн дайнтай холбоотой 400 мянга, мөн АНУ-ын гадаад бодлогын нууцыг дэлгэсэн 250 гаруй мянган баримтыг 2010 оны сүүлчээр нийтэлж дуулиан тарьсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл



















