ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бүх Оросын шүүгчдийн их хуралд оролцохдоо “Энэ жил шүүхийн ёсзүйн тухай хууль гаргахаар төлөвлөжө, энэ төслийн саяхан энэ чиглэлийн форумаар авч хэлэлцсэн. Энэ бол шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах гол баримт бичиг болно. Үүнээс гадна Шүүхийн шинэ зөвлөл, шүүхийн мэргэжлийн зөвлөл, шүүхийн шалгалтын дээд комиссоос шүүгчдийн мэргэжлийн шалгалт авах болно” гэсэн байна. Өнгөрсөн өдрүүдэд Бүх оросын шүүгчдийн YIII их хурал хуралдсан юм.
Зургаан халдлага гарсныг онцгойнхон таслан зогсоосон
Энэ 2012 оны эхнээс Орост зургаан удаа зэвсэгт халдлага болсон гэж тус улсын ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна. Тэр “Өнгөрсөн 11 сарын хугацаанд террорист халдлагын шинжтэй 90 гэмт хэрэг, үүний дотор зургаан халдлага гарсан” гэж хэлсэн байна. Энэ нь өнгөрсөн 2011 онтой харьцуулахад дөрөв дахин буурсан гэдгийг ч тэр онцолжээ. Түүнийхээр бол хэт даврагсад оросын нийгэм, үндэстэн хооронд дайсагнал үүсгэхийг санаархаж байгаа юм байна. Тэд ямар уриатай байх нь хамаагүй, хамгийн гол нь тэд манай нийгэмд аюул учруулж байна” гэж Ерөнхийлөгч хэлсэн байна.
Аюулаас хамгаалах байгууллагын үйл ажиллагааны тухайд ерөнхийлөгч хамгийн гол тэд бол Оросын хилигй хамгаалах ёстой гэсэн байна. “Бид Холбооны аюулаас хамгаалах байгууллагын хилийн албыг шинэ техник хэрэгслээр хангах ажлыг үргэлжлүүлэн хийнэ” гэж тэр бас хэлжээ. Мөн 2013 оны эхнээс Холбооны аюулас хамгаалах алба, Гадаад тагнуулын алба, Холбооны хамгаалалтын алба, Нийгмийн хөтөлбөрийн удирдах газрын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэсэн байна.
Олонхи иргэд Владимир Путиныг сонссонгүй
Бүх оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн судалгаагаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины илгээлтийг өмнөх ерөнхийлөгч Дмитрий Медведевийнхээс цөөхөн олон хүн хүлээн авчээ гэсэн байна. Хүмүүсийн сонирхолд ерөнхийлөгчийн авлигатай тэмцэх, эх оронч, үндэсний үзэл төлөвшүүлэх тухай санаачилга нийцсэн байна. Ганцхан олонхи иргэд үүнийг бодит ажил болох эсэхэдэргэлзэж байна.
Эндэхийн судалгаагаар Путиныилгээлт, яриаг оросуудын гуравны нэг нь хүлээн авсан бол 10 хувь нь дуустиал үзэж, 20 хувь нь хэвлэлээс тоймлон үзэхээр хойш тавьсан гэжээ. Коммунистууд илүү буюу 33 хувь, нэгдсэн оросынхон 32, парламентын бус намуудынхан 34 хувь үзсэн гэжээ. Москва, Петербург зэрэг том хотуудын иргэд анхааралтай үзсэн байна гэсэн байна.
Хамгийн гол нь иргэд авлигатай тэмцэх, төрийн албаныхан болон том бизнесмэнүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавих, , нийгмийн хөгжил, эх оронч болон үндэсний үзэл төлөвшүүлэх, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх тхуай хэсэгт иргэд илүү анхаарал хандуулжээ. Саналд асуулгад оролцогсдын 70 хувь нь энэ асуултад хариулж чадаагүй бол 9 хувь нь хэт нуршуу, үр дүн гарах эсэх нь тодорхойгүй гэсэн хариу өгчээ.
Жагсагчдыг шоронд хорих нь гол биш гэв
Сэтгүүлчидтэй уулзаж, гурван ч телевизээр шууд дамжуулсан хэвлэлийн хурал дээрээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд оролцогсдыг шоронд хорих нь гол биш харин хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг хүч хэрэглэн эсэргүүцсэн тохиолдолд л ийм арга хэмжээ авах ёстой гэсэн байна. Тэр “Олон нийтийн арга хэмжээнд оролцогсод хууль зөрхчсөн тохиолдолд л тэднийг саатуулж шоронд суулгаж байх ёстой гэж бодож байна” гэж хэлжээ. Тэр бас АНУ-ын хууль сахиулах тогтолцоонд энэ салбарын ажилтнуудад халдсан хүч хэрэглэсэн тохиолдолд хатуу харьцдаг гэдгийг онцолсон байна. “хэрэв улс төрийн үзэл бодлоос нь хамааралгүйгээр энэ хүмүүсийн эсрэг ямар нэг юм хийхгүй бол бид улс орныхоо хууль эрхзүй хамгаалах тогтолцоогоо сарниулах болно. Маргааш эд чинь та нар өөрсдөө гудамжинд гараад тэмц гэж хэлнэ шүү дээ” гэж Путин хэлжээ.