Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин америкчуудад “Баярлалаа” гэв


1200 сэтгүүлчтэй Оросын Ерөнхийлөгчийн өнгөрүүлсэн таван цаг үнэхээр халуун байсан талаар Оросын хэвлэлүүд маш дэлгэрэнгүй бичиж байна.
Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлаа эдийн засгийн мэдээллээр нээсэн аж. Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 10 дугаар сарын байдлаар 3,7 хувьтай,  АНУ, Хятадтай түншийн харилцаатай байгаа гэж онцлов. “Дэлхий нийтийн жишгийн дагуу манай эдийн засгийн хөгжил ч удаашралтай байна. Гэхдээ дотоодын эдийн засаг, тарианы гарц зэрэг мэдээж нөлөөлж байгаа гээд ололтой зүйл гэвэл сүүлийн 20 жилийн хувьд инфляцын өсөлт хамгийн бага байлаа” гэжээ. Энэ жил тус улсын инфляц 6,3 хувьтай гарсан аж.  Харин ажилгүйдлийн хувьд  өнгөрсөн жил 6,6 хувь байсан бол энэ жил 5,3-5,4 хувьтай байгаа нь дэлхий нийтийн жишигт хамгийн багад тооцогдож байна гэв.

Ерөнхийлөгчийн сэтгэл хангалуун онцолсон нэг зүйл бол төрөлт. Сүүлийн 20 жил байгаагүй өндөр үзүүлэлттэйгээр хүн ам нь өссөн бол нас баралт ч мөн буурсан. Энэ нь бидний нийгмийн хүрээнд хийж байгаа ажлын томоохон үр дүн гэжээ. Гурав дахь хүүхдээ төрүүлж буй гэр бүлд тэтгэмж өгөх үндэсний хэмжээний хөтөлбөрөө ирэх жил 50 мужид хэрэгжүүлэх гэнэ. Ерөнхийлөгчид  тавьсан эхний асуулт бол АНУ-ын иргэн Оросоос хүүхэд өргөж авах хуулийн талаар байлаа. Сэтгүүлч “Хүүхдийг улс төрийн тэмцэлдээ ашиглаад байгаа юм биш үү” гэдгээ ч илэрхийлэв.

Ерөнхийлөгч “Магнитийн акт” бол АНУ-ын зүгээс Орос оронд найрсаг биш хандаж байгаагийн илэрхийлэл гэв. Оросоос өргөж авсан хүүхэдтэй холбоотой аливаа асуудалд Оросын төрийн байгууллагын төлөөлөгч оролцох эрхгүй байна гэдэг Америкийн төрийн зүгээс явуулж буй найрсаг биш бодлого гэж хүлээж авахаас өөр аргагүй гээд Орос хүн бүрээс та бүхэн асуугаад үзээрэй. Гадаадаас хүүхэд үрчилж авахаас илүүтэйгээр дотоодоосоо өргөж авах нь зөв гэж хэлнэ. 

“Магнитийн акт” бол Оросын эсрэг хууль. Тэгэхээр бид дотооддоо хүүхэд үрчлэх асуудлыг хуулиар дэмжих нь зөв гэдгээ илэрхийлсэн. Ерөнхийлөгч В.Путин: "Тэд үргэлж хүний эрхийг төлөө санаа зовж байна гэдэг. Гэтэл улс орных нь дотор тамлан зовоохыг хуулиар зөвшөөрч байна" гээд АНУ-ын төр засгийнхан Гуантаномигийн шоронг хаана гэж хэчнээн ч удаа амласан билээ гэдгийг ч хэлэхээ мартсангүй. “Тэгээд бидний дотоод асуудлыг олж хараад байна гэнэ ээ. Тэгвэл за ёстой их баярлалаа гэхээс өөр юу гэхэв” хэмээн дургүйцлээ шуудхан илэрхийлэв. Харин “ Аргумент факты” сонины сэтгүүлч дотоодод бүх өнчин хүүхдээ өргөөд авчих хэмжээний хүн бий гэж Ерөнхийлөгчийн хэлж буйтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд “Медведевийн яриад байгаа  дотоодоосоо хүүхэд өргөж авсан тохиолдолд үзүүлэх дэмжлэг нь чухам юу байх вэ гэдгийг тодруулсан. Мөн өөрөө ч хүүхэд өргөж авахтай холбоотой  хуулийн болоод бусад олон зовлонг туулснаа хэлсэн. Путин хариуд нь зөвхөн гадагшаа хүүхэд өргүүлэхэд л асуудал байгаа юм биш. АНУ-ын төрийн бодлогын хувьд Оросын төрийн хараа Оросоос өргөж авсан хүүхэд дээрээ байхыг хүлээн зөвшөөрөхгүй байгаад л асуудал байна хэмээгээд “Таныг доромжлоод байх танд таалагддаг хэрэг үү. Та чинь садомазохист юм уу? хэмээн сэтгүүлчээс эргүүлэн асууж, АНУ-д бууж өгөхгүй гэдгээ илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан