Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Аравдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Нийтийн тээврийн гурван чиглэл нэмэгджээ
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө
Иргэд, жолооч нарын анхааралд!
Аллахаас өөр тэнгэр “үгүй”
Эрхэм уншигч танд 2012 онд дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явлуудыг цуврал болгон хүргэж байгаа билээ. Дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдлын нэг нь лалын хэт даврагсад ба тэдгээрийг дагалдсан үйл явдал байлаа.
Аллахаас өөр тэнгэр “үгүй”
Лалын шашин дотроо төдийгүй гаднаа элдэв янзын хагарал бутралыг тун эмзэг хүлээн авдаг. Үүний тод жишээ нь “Гэм зэмгүй лалын шашин” нэртэй богино хэмжээний уран сайхны кино. Кино гэж хэлэхэд ч бэрх бүтээлд лалын шашныг үүсгэн байгуулагч Мухаммедийг нэлээд таагүй байдлаар харуулсан байдаг. Христээс эхлээд Будда хүртэл олон бурхдыг доромжилсон кино өдөр болгон шахуу гарч байдаг ч тоодог нь үгүй. Лалын шашинтнууд харин өөр. Дээд тэнгэрийнх нь нэр орсон төдийд бухимдан уурлана. Яваандаа Коран сударт гардаг шийтгэлээр бүгдийг шийтгэдэг болно гэх. Наад захын жишээ нь “Гэм зэмгүй лалын шашинтнууд” нэртэй богино хэмжээний уран сайхны кино. Энэ кино гарсан даруйдаа лалын шашинтан байдаг орон болгонд ихээхэн хямрал үймээн дагуулсан.
Тухайлбал, Ирак, Тунис, Ливи, Йемен, Нигери гээд олон улсад ихээхэн хэмжээний үймээн дэгдсэн юс. Уламжлалаа дагаад лалын шашин шүтдэг энэ хэдэн улсаар үймээн дэгдээд дууссан болов уу гэтэл үгүй. Европ, Америк тивүүд рүү халдлаа. Европ тивдээ хамгийн олон лалын шашинтантай гэгддэг Франц улсад олон арван жагсаал цуглаан гарсан. Мөн Австри, Герман, Голланд, Бельги зэрэг улсад энэ киног эсэргүүцсэн жагсаал болсон нь европчуудыг ихэд цочирдууллаа.
Учир нь, тэд өдийг хүртэл өөрийн орноо Христийн шашин давамгайлсан, хуучинсаг үзэлтэй элдэв цочроо байхгүй орон гэж боддог байж. Гэтэл “Гэм зэмгүй лалын шашин” сонин гарсны дараа олон мянган лалын шашинтнууд гудамжинд гарч жагссан нь европчуудыг цочирдуулав. Үнэхээр нүсэр том жагсаал үймээн болсон гэдгийг заавал тодотгох хэрэгтэй. Аллах гэдэг нэрийг киногоор бүү хэл тийн ялгалаар буруу ялгасны төлөө уурлан үймээн дэгдээдэг хүн ямар олон байдгийг Европын холбооны улсад болсон олон тооны жагсаал харуулсан билээ.
Тэгсэн атлаа энэ олон хүн христийн шашинтай, өөрөөр хэлбэл тухайн улсынхаа уламжлалт шашинтай холбоотой бүхнийг маш чадварлагаар үгүй хийдэг. Ингэхдээ хүний эрх, шашин шүтлэгээр түрий барина. Энэ мэт жишээ цөөн байгаа ч давтамж нь нэмэгдсэн гэдгийг Баруун Европын улс төрийн өндөрлөгүүд ойлгохгүй байгаа нь харсамсалтай. Наад захын жишээ гэхэд Норвегийн нэг хотод лалын шашинтнууд олонх болчихоод шинэ жилээр гацуур барихыг эсэргүүцжээ. Яасан бэ гэхээр лалын шашны уламжлалд шинэ жилээр гацуур барихыг хориглодог, шинэ жил нь ч өөр сард болдог гэсэн байна. Хотын зөвлөлийн есөн хүний зургаа нь лалын шашинтан болоход л ийм хэрэг гарч байгаа юм. Хэдэн зуунаар гацуур мод харж сурсан нутгийн иргэдийн хувьд энэ бүхэн шок байсан нь ойлгомжтой. Ингээд яваад байвал хойноос ирээд хот манайх гэгчээр болж олон зуун мянган хүн тун ч таагүй байдалд орох нь гарцаагүй. Харин энэ бол 77 хүний аминд хүрсэн Брейвик гэдэг алуурчны зөв болж таарах гэж байгаа юм.
Гэхдээ л хотын зөвлөлд олонхи болсон Ирак, Ливи, Тунис, Алжираас гаралтай лалын шашинтнуудын хувьд харь шашны сүлд болсон гацуур модыг гудамжиндаа өрж, тахих нь байж боломгүй зүйл. Учир нь, шинэ жил, зул сарын баяр гэдэг бол Христийг мэндэлсэнтэй холбоотой баяр юм. Зул сар гэдэг нь арванхоёрдугаар сарын 25-нд католик ба протестант шашныг дагагчдын хувьд Исүс хүү мэндэлсэн баяр. Үлдсэн долоо хоног нь бурхан төрсний дараахь амралтын өдөр билээ. Аргаа барсан Норвегийн тэр хороололд хувийн ивээн тэтгэгч мөнгө өгч байж гацуур мод зоосон билээ. Энэ мэтээр хойноос ирээд хот манайх гэдэг хүмүүс Европт дийлэнх болоод байгаа. Европчуудын хүүхэд төрүүлэх нас нь 38 байхад цагаачлан ирсэн лалын шашинтнуудын хувьд нас нь 21 байгаа юм. Дээр нь Европ дахь Христийн шашинт уугуул иргэдийн тоо ба шинээр нүүн ирэх лалын шашинтнуудын харьцаа жил ирэх тусам ойртож байгаа билээ. Цаашид ингээд үргэлжлээд байвал Европ 50 жилийн дараа бүрэн лалын шашинтай тив болж хувирах дээрээ тулжээ.
Энэ мэтээр лалын хэт явцуу үзэлтнүүдийг дэмжих бодлого дэлхийн дийлэнх орнууд явуулж буй нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Наад захын жишээ нь Палестиний автономийг НҮБ-ын ажиглагч гишүүнээр сонгосон явдал. Израйль хэдий эзэлж аваад байгаа ч гэлээ Палестиний нутагт “ХАМАС”, “ФАДХ” гэсэн хоорондоо байнга дайтаж байдаг лалын шашны хэт явцуу үзэлт хоёр бүлэглэл бүгдийг захирч байдаг гэдгийг мэдэж байгаа. Алан хядагч бүлэглэл байсаар атал лалын хэт явцуу үзэлтнүүдийг хүлээн зөвшөөрнө гэдэг нэг талаас тэднийг дэмжсэн, нөгөө талаас, америкчуудыг эсэргүүцсэн алхам болсон. Үүгээр далимдуулж маш олон оронд лалын шашны хэт явцуу үзэлтнүүд хүчийг авсан билээ.
Хамгийн гол нь манайх энэ давалгаанд автах уу үгүй юу гэдэг асуудал байна.
Манай улсын үндэсний цөөнх болох хүмүүс бүгд лалын шашны сунна суртлыг дагагчид. Гэтэл сунна суртлыг дагагчид нь өнөөдөр алан хядах ажиллагаа явуулах онол ба практикийг бий болгож байгаа. Үүний дээр манай лалын шашинтнууд Катар, Аравийн нэгдсэн Эмират гэх орнуудад суралцаж байгаа нь ихээхэн түгшүүр төрүүлж буй юм. Энэ мэтээр лалын хэт явцуу үзэлтнүүдээс үүсэлтэй таагүй бодол олон төрж байгаа нь ойлгомжтой.
ОНЫ ОНЦОЛХ ҮЙЛ ЯВДАЛ №4

0 Сэтгэгдэл
amir
chi yumiig heterhii neg talaas n harj bicheh yumaa. jaahan orgon dalaitstai harj bichih heregtei, laliin shashintai gehleer buu barij, sahal tavisan alan hyadagch gj oilgoj bolohgui shtee. iluu sain unshuj sudalj baij humuust medeelel uguh heregtei dee niitlegchee!!!
2012.12.21