Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Ерөнхийлөгчийн сонгуулийн хандивын дээд хэмжээг тогтоолоо
Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилт, хандивын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төсөлд заасан хандивын хэмжээ хэтэрхий их байна. тиймээс хандивын дээд хязгаарыг хуулийн этгээд 10, иргэн таван сая төгрөг байхаар тусгая гэж хэлж байсан юм. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “2003 онд батлагдсан хуулиар л хандивын хэмжээг ингэж заасан байсан. Үүнийг өөчлөе гэж байгаа бол хуулийн этгээд 50, иргэн 10 сая хүртлэх төгрөгийн хандив өгдөх байхаар” тусгая гэж байсан юм. Хуулийн төсөлд хуулийн этгээд 100, иргэн 50 сая төгрөг байхаар тусгасан байсан юм. Харин энэ асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед цөөнх болсон Д.Лүндээжанцан, “Мөнгөний ханш тийм ч их өөрчлөгдөөгүй. Тиймээс би саналаа хэлж байна” гэв. Харин энэ асуудлаар санал хураахад Ерөнхийлөгчийн сонгуулийн хандив хуулийн этгээд 50, иргэн 10 сая төгрөг байхаар тогтлоо.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























