Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Тайлангаа гаргаагүй компаниудад хариуцлага тооцдог болно
Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Гансүхээс дараахь тодруулгыг авлаа.
-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын судалгаанд 200 орчим компанийг хамруулсан гэлээ. Зарим компани Монгол Улсад татвар төлдөггүй, тайлан тооцоогоо гаргаж өгдөггүй гэх мэт зөрчил дутагдал гаргадаг тухай шүүмжлэх хүн олон байгаа. Тиймээс ийм компаниудад Засгийн газар ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Өмнө нь хариуцлага тооцох асуудал их бүрхэг байсан. Бид 10 дугаар хуралдаанаараа хариуцлагын асуудлыг тодорхой болгосон. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн тайлангаа дутуу, буруу гаргасан компаниудад хатуу хариуцлага тооцох болно. Холбогдох байгууллагуудад энэ чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн байгаа.
-Судалгаанд хамрагдсан компанийн хэдэн хувь нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай байгаа вэ?
-Хөрөнгө оруулалтыг нь гадаад, дотоод гэж зааглаагүй.
-Хариуцлагатай уул уурхайн найман шалгуур үзүүлэлт тавьдаг гэдэг. Хангаж ажилласан компани хэр олон байгаа бол?
-Найман шалгуур үзүүлэлтийг Засгийн газар хэрэгжүүлнэ. Ногоон экологийн баримжаатай болох гэж Байгаль орчны багц хуульд өөрчлөлт оруулсан шүү дээ. Байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэхийн тулд Ууул уурхайн яамыг тусад нь байгуулсан. Засгийн газрын авч явж байгаа үндсэн чиглэл. Бас найман зарчим бий. Нэг нь ил тод байдал. Үүнийг хэрэгжүүлж байгаа юм. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын судалгааны нэгдсэн тайлан гаргах стандартыг дэлхийн 40 гаруй улсад хэрэгжүүлж байгаа.
-2010 онд ОҮИТБС-нд “Оюу толгой” компанийн 100 сая төгрөгийн орлого орхигдсон гэсэн. Энэ удаагийн тайланд ингэж орлого нь орхигдсон компани гарсан болов уу?
-Тухайн үеийн тайланд тийм алдаа гарсан. Энэ нь тайлангийн маягттай холбоотой байсан л даа. Маягтад урьдчилгаа төлбөр гэсэн зүйл байгаагүй. Тиймээс Сангийн яамныхан нэгэнт маягтад байгаагүй учир “Оюу толгой” компанийн тайланд тусгасан байсан 100 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг бичээгүй. Тэрнээс биш санаатайгаар худал бичиж, нуусан зүйл биш шүү. Өмнө нь энэ мэт алдаа гарсан учир маягтаа шинэчилсэн.
-Тайланд нь аудит хийх компаниа яаж сонгож байгаа юм бэ?
-Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын жилийн орлогын төвшин тодорхойлдог. Тухайлбал, 40 тэрбумаас дээш орлоготой компаниудад аудит хийж байгаа. Энэ мэтээр босго тогтоож, компаниудаа эрэмбэлж, нэгдсэн тайлангаа гаргадаг.

0 Сэтгэгдэл
овог анрдуурсан байна
Зөвлөх Гансүхийн овог нь Лүүмэд шүү
2012.12.20