Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хэвтэрт байгаа У.Чавес амьсгалын замын халдвар авчээ
Кубын Гавана хотод хорт хавдрын мэс заслын дараахь эмчилгээгээ хийлгэж байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес амьсгалын замын халдвар авчээ. Гэхдээ халдварыг хяналтанд авсан, эмчилгээ хийлгэж байгаа хэмээн албаныхан мэдэгдэж байна. У.Чавес шиг хүнд мэс засалд орсон өвчтөнүүдэд иймэрхүү явдал түгээмэл тохиолддог тул айлтгүй гэнэ.
Зургаан цаг үргэлжилсэн мэс засалд орж, хагалгааны үеэр цус алдсан учраас У.Чавесын бие тэнхэртлээ нэлээд хугацаа шаардлагатай гэж эмч нар нь хэлж байгаа аж. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулаад байгаа тэрээр ирэх сарын 10-нд тангараг өргөх ёстой. Гэвч тэр болтол У.Чавесын бие илааршиж сайжрах нь эргэлзээтэй тул тангарагийн ёслолдоо өөрийн биеэр оролцож чадахгүй ч байж мэднэ гэсэн мэдээллийг Венесуэлийн эрх баригчид өгч байна. У.Чавесын залгамжлагч хэмээн нэрлэгдсэн дэд Ерөнхийлөгч Николас Мадуро хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн тухай мэдээлэл хийхдээ хоолой нь сааралтаж, маш хүнд өнгө тоноор ярьсан нь олон нийтийн санаа бодлыг үймрүүлж, асуудлыг хэтэрхий ноцтой болгон ярилаа гэсэн шүүмжлэлд өртсөн. Гэвч Н.Мадуро хэлэхдээ У.Чавес өөрөө болзошгүй явдалд ард түмнийхээ сэтгэл санааг бэлтгэ гэсэн үүрэг өгсөн учраас ингэж нууж хаалгүй ярьж байна хэмээн мэдэгджээ.
Кубын Гавана хотод хорт хавдрын мэс заслын дараахь эмчилгээгээ хийлгэж байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес амьсгалын замын халдвар авчээ. Гэхдээ халдварыг хяналтанд авсан, эмчилгээ хийлгэж байгаа хэмээн албаныхан мэдэгдэж байна. У.Чавес шиг хүнд мэс засалд орсон өвчтөнүүдэд иймэрхүү явдал түгээмэл тохиолддог тул айлтгүй гэнэ. Зургаан цаг үргэлжилсэн мэс засалд орж, хагалгааны үеэр цус алдсан учраас У.Чавесын бие тэнхэртлээ нэлээд хугацаа шаардлагатай гэж эмч нар нь хэлж байгаа аж. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулаад байгаа тэрээр ирэх сарын 10-нд тангараг өргөх ёстой. Гэвч тэр болтол У.Чавесын бие илааршиж сайжрах нь эргэлзээтэй тул тангарагийн ёслолдоо өөрийн биеэр оролцож чадахгүй ч байж мэднэ гэсэн мэдээллийг Венесуэлийн эрх баригчид өгч байна. У.Чавесын залгамжлагч хэмээн нэрлэгдсэн дэд Ерөнхийлөгч Николас Мадуро хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн тухай мэдээлэл хийхдээ хоолой нь сааралтаж, маш хүнд өнгө тоноор ярьсан нь олон нийтийн санаа бодлыг үймрүүлж, асуудлыг хэтэрхий ноцтой болгон ярилаа гэсэн шүүмжлэлд өртсөн. Гэвч Н.Мадуро хэлэхдээ У.Чавес өөрөө болзошгүй явдалд ард түмнийхээ сэтгэл санааг бэлтгэ гэсэн үүрэг өгсөн учраас ингэж нууж хаалгүй ярьж байна хэмээн мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















