Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Леонардо ди Каприо шинэ найз бүсгүйтэй болов
Саяхан л ганц бие болж буйгаа зарласан Холливудын жүжигчин Леонардо Ди Каприо шинэ найз бүсгүйтэй болсон бололтой. Дандаа дэлхий топ моделиудтай хайр дурлалаар холбогдож байсан тэрээр энэ удаа харин өөртэйгө мэргэжил нэгт, жүжигчин бүсгүйг сонгожээ. Тэр бол “Уолл Стритийн чононууд” кинонд хамтран тоглож буй Австралийн жүжигчин Маргот Робби хэмээх бүсгүй гэнэ. Кино зураг авалтын талбайд танилцсан тэд саяхнаас дотно харилцаатай болсон гэх шуугиан дэгдээд байсан ч энэ мэдээлэл хараахан батлагдаагүй байсан юм.

Тэгвэл “Нью-Йорк Пост” сонин Леонардог өнгөрсөн долоо хоногт дурлалт бүсгүйнхээ Нью-Йорк дахь гэрт шөнийг өнгөрүүлсэн гэдгийг олж мэджээ. Тэдний хамдаа байх цаг хугацаа олширсоор саяхан л гэхэд машин дотроо үнсэлцэж байгаа хэвлэлийн дуранд өртсөн байна. Түүнчлэн хос хоёр Нью-Йоркийн “Darby Downstairs” хэмээх пабд үйлчлүүлэх үедээ тэнд байсан бусад зочдыг гарахдаа гар утсаа шалгуулж, тэдний зургийг авсан эсэхээ үзүүлэхийг хүсч байсан гэдэг мэдээ бий.

Холливудын хамгийн сайхан залуусын нэг гэлцдэг Леонардо өмнө нь Бар Рафаели, Блэйк Лайвли нартай хамтран амьдарч байсан, хамгийн сүүлд Виктория Секретийн загвар өмсөгч Эрин Хитертоноос өнгөрсөн аравдугаар сард салсан юм.

Леонардогийн үйлчлүүлсэн паб

0 Сэтгэгдэл