Хятадын их цагаан хэрмийн нэг хэсэг Монголын нутаг дээр байгаа ч өнөөгийн газрын зураг дээр тэмдэглэгдээгүй байгааг британийн судлаач Уильям Линдсе олж илрүүллээ хэмээн DV-Reclama.RU сайт мэдээллээ. Судлаач өнгөрсөн оны намар монголын говь нутгаар аялж явахдаа XII зууны газрын зурагны хуулбар олж үзсэн байна. Их эзэн хаан Чингис хааны аян дайныг тэмдэглэсэн тэр зураг дээр Их цагаан хэрмийн хэсгийг зурсан байжээ.
“Тэгэхээр Их цагаан хэрмийн нэг хэсэг монголын нутагт байна гэдэг дүгнэлт хийхэд энэ зураг сэжүүр болж байна” гэж аялагч хэлсэн байна. Цагаан хэрмийн талаар судалдаг энэ судлаач 2006 онд Британийн эзэнт гүрний Одонгоор шагнуулж байсан юм.
Их цагаан хэрмийн одоо олдож байгаа энэ хэсгийг Хань гүрний үе Манай эриний өмнөх 120 оны орчим барьж бүр хожуу сэргээсэн гэж Линдсей нотолж байна. Монголын эрдэмтдийн хувьд энэ талаар судлаагүй, харин нэг нь британийн судлаачид монголын говь нутагт эртний ямар нэгэн байгууламжийн үлдэгдэл байгаа тухай хэлж байсан байна.