Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн босогчид украины сэтгүүлч эмэгтэйг цаазална гэжээ

Сирийн босогчид барьцаалан хоёр сарын турш хорьж байгаа украины сэтгүүлч Анхар Кочневаг цаазална гэж мэдэгдлээ. Украины ТСН сайтад байрлуулсан босогчдын удирдагч Абу Жандалийн ярилцлагад сэтгүүлчийн төлөө мөнгө нэхсэн гэдгээ няцаагаад өөр ямар нэгэн шаардлага тавиагүй байна. “Энэ бүсгүйг суллаж авах талаар бидний асуултад хэн ч хариу өгөөгүй, хэн ч хандаагүй болохоор одоо бидэнтэй үлдэнэ. Хэн ч энэ талаар хөөцөлдөөгүй” гэж Абу Жандаль хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт “Украин, Орос, Ираны ЭСЯ-ууд манай дайчдын гол бай. Бид манай газар нутгаас нэг ч украин, нэг ч орос, нэг ч иран хүнийг амьд гаргахгүй байхыг уриалж байна.Энэ бол украины тагнуул Анхар Кочневагийн тухай Украины Гадаад яамны мэдэгдлийн хариу” гэсэн заналхийлсэн дүрс бичлэг тараасан юм.
Абу Жандаль энэ заналхийлэл бол “өөрийнхөө иргэний төлөө юу ч хийхгүй байгаа украйны засгийн газарт хамаатай” гэсэн байна.
ТСН сайтынхан дүрс бичлэгийг Украины ГХЯ-нд шилжүүлсэн ч тэд ямар арга хэмжээ авах нь одоохондоо тодорхойгүй байна.
Украины сэтгүүлч эмэгтэй Анхар Кочневаг өнгөрсөн аравдугаар сарын эхээр Сирид хулгайлсан юм. Арваннэгдүгээр сард Украин, Оросын ЭСЯ-наас хамгаалал эрсэн эмэгтэйн яриаг дүрс бичлэгээр ирүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан