Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинзо Абегийн нам парламентын сонгуульд ялав

Японы парламентын сонгуульд Либерал Ардчилсан нам буюу экс Ерөнхий сайд Шинзо Абегийн тэргүүлдэг улс төрийн хүчин ялалт байгуулав. 2006-2007 онд Засгийн газрын тэргүүлж, Японы түүхэнд хамгийн залуухан Ерөнхий сайдын нэг болж байсан тэрээр дахин засаг толгойлох нь тодорхой болсны дараа Японы индекс 1,5 хувиар өсч, иений ам.доллартай харьцах ханш сүүлийн 20 сарын хэмжээнд хамгийн бага буюу 84,48 болж буурчээ.  
Шинзо Абе зургаан жилийн дараа дахин Ерөнхий сайд болохдоо дэлхийд гуравт эрэмбэлэгдэх улсынхаа эдийн засгийг сэргээж, улс орны хамгийн том асуудал болоод байгаа иений ханшийг бууруулан, дифляцтай тэмцэнэ гэж мэдэгдэж буй. Сүүлийн жилүүдэд иений ханш чангарч буйгаас Японы бараа бүтээгдэхүүн гадаадын худалдан авагчдад өндөр үнэтэйгээр тусч, үүнээс улбаалан тус улсын экспортод нөлөөлөх болсон юм. Японы эдийн засгийн өсөлт гадаад худалдаа, экспортоос ихээхэн хамаарч байдаг тул мөнгөний ханш гэдэг эдийн засгийн өсөлт хөгжлийг тэр чигээр нь хойш чангаагч болоод байгаа билээ. Дифляцийн тухайд сүүлийн хэдэн жилд бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй унасаар байгаа нь дотоодын эрэлт хэрэгцээнд үлэмж нөлөөлж байгаа юм. Тиймээс энэ хоёр асуудалтай юун түрүүд тэмцэж, байдлыг тогтворжуулах арга хэмжээ авна гэдгээ Шинзо Абе сонгуулийн өмнө амласан юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан