Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүцгэлэх ч бас эсэргүүцлийн нэг хүчтэй хэлбэр

Олон нийтийн газарт нүцгэлэх нь хэдийнээс нэг их гайхаад байхаар зүйл биш болж. Ялангуяа ямар нэг эсэргүүцлээ нүцгэлж илэрхийлэх нь тэмцлийнхээ талаар олон нийтэд илүүтэй хүргэх гэсэн нэг арга болсон гэхэд болно.


1.    Испанийн нийслэл Мадрид хотод парламентын ордны гадаа болсон нийгмийн хамгааллын зардлыг бууруулахыг эсэргүүцсэн жагсаалын үеэр. Есдүгээр сарын 25.


2.    Эмэгтэйчүүдийн FEMEN хөдөлгөөнийхөн Парисын Луврын музейн Венера дагинын хөшөөний өмнө. Аравдугаар сарын 3-нд Тунисын цагдаа нар нэг эмэгтэйг хүчирхийлснийг эсэргүүцэж бие дээрээ бичээс бичин жагчээ.


3.    Шведийн Мальмё хот. 2008 оны есдүгээр сарын 19. Европын нийгмийн форумыг эсэргүүцэн жагсагчид тэгэхэд цагдаа нарыг цулуугаар шидэлцгээсэн юм.


4.    Араб уриа барин нүүрээ халхалсан энэ израил эмэгтэй Иорпан голын баруун эрэг Газын зурваст Израилын тал барилга барьж байгааг эсэргүүцэж байна.


5.    Мексик улс Испаниас тусгаар тогтносны 202 жилийн ойн үеэр ерөнхийлөгч Энрике Пенья Ньетог мөнгө угаасан, сонгогчдын саналыг худалдаж авсныг эсэргүүцсэнээ илэрхийлж байна.


6.    Хятадын зураач Ай Вэйвэйн сурталчилгаа. Энэ оны хавар түүнийг дэлхий дахинаа эмэгтэйчүүдийг нүцгэлэхэд уриалсан гэж баривчилсан.


7.    Египетийн 20 настай оюутан Алия Магда Аль-Махди дэлхий дахинд өөрийгөө таниулах гэж өөрийнхөө блогт нүцгэн зургаа байрлуулсан. Хамгийн гол нь тэрээр шашны шахалт дарамт, нийгмийн хэм хэмжээнд захирагдахгүй гэдгээ харуулсан гэж сэтгэл хангалуун байгаа гэнэ.


8.    Баракальдо хотод нийгмийн хэрэглээг хязгаарлаж, ажилгүйдэл ихэсч байхад, нийгмийн хангамжийн зардлыг бууруулах гэж байгааг эсэргүүцэгчид  хотын захирагчийн албан байр луу эсэргүүцлээ илэрхийлэхээр явж байгаа нь.


9.    Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийг эсэргүүцэх олон улсын өдрөөр библийн Мария Магдаленийг дүрсэлж байна. Испанийн нийслэл Мадридын Альмудений сүмийн өмнө эсэргүүцлээ илэрхийлж дэлхийн дахины сонорт хүргэж байгаа нь.


10.    Дурбанд болсон цаг уурын өөрчлөлтийн тухай НҮБ-ын бага хурлын үеэр байгаль орчныг хамгаалагчид нүцгэн биеэ будаж эсэргүүцлээ илэрхийлсэн нь. 2011 оны арваннэгдүгээр сарын 3.


11.    Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр Лондон хотын тав, парламентын талбайн модонд. Жагсагчид “шударга бус, тэгш бус байдал нь капитализмыг төрүүлнэ” гэж шаардсан. 2010 оны тавдугаар сарын 1.


12.    АНУ-ын нийслэл Вашингтон хот. 2007 оны есдүгээр сарын 28. Иракийн дайныг эсэргүүцэгчид “Хөх бол бөмбөг биш” хэмээн цагаан ордны дэргэд жагсч байна.


13.    Богота хотод улсын их дээд сургуулийн зардлыг хасах гэсэн боловсролын салбарын шинэчлэлийг эсэргүүцсэн багш оюутнууд гудамжин гарч жагсах үеэр.


14.    Индиан эмэгтэйчүүд. Энэтхэгийн армийн терроризмтай тэмцэх хэсгийн байрны дэргэд. Манипур. 2004 оны долдугаар сарын 16. Цэргийн хөл хорионы цаг тогтоосон хийгээд цэргийнхнээс эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгааг эсэргүүцэж байгаа нь.


15.     Германы “Оксфам” хөдөлгөөний идэвхтнүүд “Коммун-1” хамтлагийн зургийг давтан харуулж байна. 2010 оны аравдугаар асрын 22-нд нүцгэлсэн идэвхтнүүд Берлины хана барьсны 40 жилийн ойг угтан НҮБ-ын гишүүн орнууд үндэсний орлогынхоо 0,7 хувийг ядуу орнуудад тусламж болгон өгье гэж уриалж байна.

0 Сэтгэгдэл
ter izrail huuhen ni huurhun yum bna
өө за за
Хамгийн их уншсан