Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд халдсан гэмт хэргүүд 2008-2012 он

Сүүлийн жилүүдэд боловсролын байгууллага, хүн олноороо байдаг газарт зэвсэглэн халдаж гэм зэмгүй хүмүүс, түүн дотор хүүхэд багачуудын амь насыг олноор нь хөнөөх явдал дэлхийн өнцөг булан бүр их гарах болж. Сүүлийн таван жилд ийм гэмт хэрэг 16 удаа гарсан байх юм.

2012 он.

Тавдугаар сарын 22. Германий Мемминген хотын сургуульд наймдугаар ангийн хүүхэд гал нээж  дараа нь цагдаа нартай буудалцсан. Тэрээр ангийнхаа хүүхэдтэй маргалдсаны дараа эцгийнхээ эзэмшдэг бууг авч биеийн тамирын талбайд хориглон цагдаа нар  луу буудсан. Тэнд нь 15 хүүхэд байжээ.

Дөрөвдүгээр сарын 2. Өмнөд Солонгосоос гаралтай 43 настай Ван Гох гэгч АНУ-ын Окленд хотын Ойкос их сургуулийн танхимд гал нээснээс долоон хүн нас барж гурван хүн шархадсан. Тэрээр дараа нь сургуулийн захирал эмэгтэйг хайгаад олоогүй. Сургуулийн захиргааны шаардлага, ажилд таагүйгээс ийм хэрэг үйлдсэн гэдэг.

Гуравдугаар сарын 30. Финляндын Оривеси хотын дунд сургуульд үл мэдэгдэх этгээд гал нээсэн. Тэрээр хаалганы цаанаас буудсан учраас азаар хүн өртөөгүй. 30 хүрээгүй тэр залуу энэ сургуульд ямар ч хамаагүй нэгэн байсныг цагдаагийнхан баривчилсан.

Гуравдугаар сарын 19. Мотоциклтой  гэмт хэрэгтэн Тулуз хотын еврейн сургууль руу очиж  багш, эцэг эхчүүд, сурагчид руу угал нээсний улмаас 30 настай багш, түүний хоёр хүүхэд, сургуулийн захирлын охин нас барж 17 настай хүү шархадсан. Алуурчин францын алжир гаралтай иргэн Мохаммед Мера байсан.

Хоёрдугаар сарын 27. АНУ-ын Огайо мажид насанд хүрээгүй хүүхэд сургуульд гал нээж нэг сурагч нас баран дөрвөн хүүхэд шархадсан. Гэмт хэрэгтэн энэ сургуулийн сурагч байсан, сургууль дээрээ буу авчирна гэж твиттертээ бичсэн байсан ч хэн ч үнэмшээгүй байснаас энэ эмгэнэлт хэрэг гарсан байна.

2011 он.

Дөрөвдүгээр сарын 7. Бразилийн Рио-де-Жанейрогийн  баруун дүүрэгт 23 настай залуу сургууль дотор гал нээсэн. Өмнө нь тэрээр энэ сургуулийн сурагч байсан гэнэ. 12 хүн амь үрэгдсэний ес нь 12-14 насны хүүхэд байсан. 11 сурагчийг хотын эмнэлэгт хүргэсэн. Гэмт хэрэгтэн ийм үйлдэл хийх гэж байсан тухайгаа бичсэн захиаг цагдаагийнхан олсон. Гэмт хэрэгтэн амиа хорлосон.

Нэгдүгээр сарын 5. Америкийн Небраска мужийн Омаха хотын дунд сургуульд хотын цагдаагийн газрын даргын 17 настай хүү гал нээж хоёр хүний амь хөнөөн, нэг хүнийг шархдуулсан. Өөрөө амиа хорлосныг нь сургуулийн дэргэдэх машинаас дараа нь олсон.

2010 он.

Гуравдугаар сарын 23. Хятадын дорно зүгийн Фузянь хотын бага сургуулд хичээл орж байхад хутгаар зэвсэглэсэн этгээд дайран орж зургаан хүүхдийн амийг хөнөөн долоог шархдуулсан хэрэг гарсан. Хоёр хүүхэд эмнэлэгт очоод нас барсан. Орон нутгийн эмнэлэгт ажиллаж байгаад сэтгэл мэдрэлийн өвчний улмаас халагдсан нэгэн энэ хэргийг үйлдсэн.

Гуравдугаар сарын 9. Их сургуулийн 50 настай цэвэрлэгч Натаниэль Браун гэгч хамт ажилагсад руугаа хоёр гар буугаар гал нээсэн. Хэд хэдэн удаа буудсанаас 48 настай даргыгаа хөнөөж, хоёр ч хүнийг шархдуулсан. Энэ үед сургуульд  азаар оюутнууд байгаагүй.

Хоёрдугаар сарын 18. 23 настай залуу германы Людвигсхафен хотод сургуулийнхаа багш нар луу гал нээж нэг багш нь үхлийн шарх авсан. Цагдаагийнхан гэмт хэрэгтнийг тэр дор нь баривчилсан.

Хоёрдугаар сарын 24. Америкийн Колорадо мужийн  Литтлтаун хотын дунд сургуулийн хичээлийн танхимд зэвсэгт этгээд гал нээж хоёр хүүхдийг шархдуулсан. Шархадсан хүү, охин хоёрыг эмнэлэгт хүргэсэн.

2009 он.


Арваннэгдүгээр сарын 26. Унгарын Печ хот дахь Печийн Их сургуулийн анагаах ухааны тэнхимд нэг оюутан ангийнхан руугаа гал нээж нэг хүний амь хөнөөн гурвыг шархдуулсан. Гэмт хэрэгтэн цагдаад өөрөө бууж өгсөн.

Дөрөвдүгээр сарын 30. Азербайжаны нефтийн академид гэмт этгээд  гал нээсний улмаас 13 хүн нас барж, 11 хүн шархадсан. Хичээлийн хоёрдугаар байранд гэмт этгээд хүмүүсийг барьцаалж дараа нь буудсан. Гэмт хэрэгтэн гүржийн иргэн байсан.

Гуравдугаар сарын 11. Германы Виннендех хотын гимназид 17 настай этгээд анги танхим, хонгилд эмх замбараагүй галласнаас есөн сурагч, гурван багш амь үрэгдсэн. Гэмт хэрэгтэн энэ сургуулийн сурагч байсан байна. Тэр этгээд сургуулийн гадаа талбайд бас нэг хүнийг буудсан. Хэргийн дараа тэр нуугдсан ч хотоос 40 км газарт цагдаа нартай буудалцсан байна. Энэ үеэр хоёр хүн амь үрэгдэж, бас хоёр хүн шархадсан. Гэмт хэрэгтэн өөр бас үхсэн.

2008 он.

Есдүгээр сард Финляндын Каухайоки хотын коллежид  22 настай Матти Йюхани Сари гал нээж есөн хүний амь хөнөөгөөд өөрийгөө буудсан. Тэр энэ сургуулийн сурагч байсан.

Хоёрдугаар сарын 15. АНУ-ын Умард Иллонойсын их сургуулийн лекцийн танхимд 27 настай Стивен Казмирчак гэгч гал нээж 30 гаруй удаа буудсан. 160 орчим хүн хичээллэж байсан танхимаас таван хүн амь үрэгдэж, 18 хүн шархадсан. Гэмт хэрэгтэн өөрөө амиа хорлосон.

0 Сэтгэгдэл
Энэ тэнэгүүдийг эхнээс нь цаазлаад байх хэрэгтэй. Хүүхэд хайрлаж мэдэхгүй юмнуудыг.
Буугаа хориглооч. Жилээс жилд нэмэгдээд байгаа биз дээ.
Хамгийн их уншсан