Манай үеийнхний нэг оснирхол нь гадаад улс орноор аялж байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх. Зарим нь бүр адал явдалт аялалд дуртай. Ийм хүмүүс хятадаар аялбал Хуашань уулаар аялах бол зүрхий эм сайн базааж авч явахад гэмгүй.
Хуашань буюу орчуулбал хятадын гэгээн уул Шэньси мужийн Сиань хотоос холгүй байдаг байна.
Та өндрөөс айдаг, зүрх муутай бол ийшээ зүглэх ч хэрэггүй биз ээ.
Энд нэгэнт хүрээд очвол аяллын гайхамшигтай маршрут чиглэл бий.
Эндэхийн үзэсгэлэнт уул, байгалийг агаарын дүүжин зам ч бий явгаар явах газар ч бий.
Уулын оройн цавчим ирмэг дээгүүр хүн өөр хоорондоо зөрөх аргагүй нарийнхан замаар явна, хоёр тал нь бараг эгц цавчим болохоор толгой эргэхгүй бол шүү дээ.
Хамгийн бэрх зам бол хойд оргилоос өмнөдийг хүрэх зам.
Элгэн хавцлын энгэр дагуулан “тавьсан” модон замаар явахад хавцалд бэхэлсэн гинжнээс сайн барьж явахгүй бол үам нь ч гэж зам, зүгээр л хэдэн банз шүү дээ.
Аялалд гарахын өмнө хүн бүрт өнөөх гинжнээс бэхлэх татлага өгдөг нь бас яамай даа.
Адал явдалт, бас аймшигтай аялалд дуртай бол та тийшээ нэг зориод үз дээ.