Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
МАХН-ын гишүүд Г.Шийлэгдамба, У.Барсболд нарыг МАН-ын тагнуул гэв
МАН-ын луйварчид нэг намд тагнуулаа шургуулах юу ч биш. Ц.Нямдорж нь хятадын тагнуул хийж эх орноо худалдаж байсан биз дээ. Албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй. МАХН-ын ингэж баЙЖ УУСГААД ОЛОНХИ БОЛЖ АЛБАН ТУШААЛ Л АВАХ ГЭЖ БАЙГАА ЮМ. аЛБАН ТУШААЛГҮЙ БОЛ АМЬД ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН ХУВАЛЗУУД.
-Засгийн газраас гарахыг МАХН-ын эгэл гишүүд эсэргүүцэж байна-
Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна хэмээн, Монгол Улсын Засгийн газарт орсон гишүүдээ татна гэсэн МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрийг намын эгэл гишүүд нь эсэргүүцэж байна. Нийслэл, аймаг, дүүргүүдийн намын түм, мянгат, зуутын гишүүд “Монгол Улсын Засгийн газраас намын гишүүдээ эргүүлэн татахгүй” хэмээн гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Өчигдөр ийм ажиллагаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн мянгат, зуутуудад болжээ. Гишүүд энэ үеэр Г.Шийлэгдамба, У.Барсболд нар бол МАН-ын даалгавраар намд шургалж, дотроос нь хагалан бутаргаж байгаа “МАН-ын тагнуул” хэмээн зэмлэн буруутгасан байна. Мөн намдаа эргэн ирж байна нэрийн дор МАН-аас өдөрт л хэдэн зуун хүнийг элсүүлээд байсан нь намыг дотроос нь хагалан бутаргах зорилгоор МАН тагнуул туршуулаа оруулахад хүргэсэн гэж шүүмжилжээ.
Гарын үсэг цуглуулах ажиллагааг намын нийт гишүүдийн дунд зохион байгуулж байгаа гэж эх сурвалж мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
2012.12.16