Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Бекхэмийн нутагтаа ирснийг найзууд нь тэмдэглэв
Дэвид Бекхэм эх нутагтаа эргэн ирснийг тэмдэглэж найзууд нь гадагш гарчээ. “ЛА Галакси” багтай хийсэн гэрээгээ дуусгаад ирсэн алдарт хөлбөмбөгчин Лондоны Мэйфэйр дэх “Little House” клубт найзуудтайгаа уулзжээ. Түүний найзуудын дунд алдарт “тээвэрлэгч” Жэйсон Стэтхэм, хошин шогийн нэрт жүжигчин Жеймс Корден, крикетийн од одоо боксчин болсон Фредди Флинтофф, хөлбөмбөгийн менежер Дэйв Гарднер гээд хамгийн дотны нөхөд нь цугларчээ. Тэд энэ үдшийг зөвхөн “эрчүүдийн уулзалт” байхаар зохион байгуулсан ч Жэйсон Стэтхэм үзэсгэлэнт найз бүсгүй Рози Хантингтоноо гэртээ үлдээж төвдсөнгүй бололтой. Лондоны сэрүүн цаг агаарт их л жиндэж буй бололтой найз бүсгүйгээ сайтар гэгч нь дулаалаад дагуулж гарч иржээ. Тэд “Little House” клубт сууж байгаад үргэлжлүүлэхээр хаа нэг тийш хамтдаа такси барин явцгаажээ.
Сүүлийн хэдэн жилийг голдуу Америкт өнгөрүүлсэн хөлбөмбөгийн од Лондонд төвхнөхөөр шийдсэн гэдэг сураг гараад буй. Ямартай ч түүний эхнэр Виктория Лондонд байр хайж, хүүхдүүддээ ч сайн сургууль эрж байгаа гэнэ.


Английн хамгийн алдартай хошин шогийн жүжигчин Жеймс Корден Бекхэмийн найз

Жэйон Стэтхэм найз бүсгүйгээ эрчүүдийн уулзалт дээр дагуулан иржээ.


Дэвид Бекхэм эх нутагтаа эргэн ирснийг тэмдэглэж найзууд нь гадагш гарчээ. “ЛА Галакси” багтай хийсэн гэрээгээ дуусгаад ирсэн алдарт хөлбөмбөгчин Лондоны Мэйфэйр дэх “Little House” клубт найзуудтайгаа уулзжээ. Түүний найзуудын дунд алдарт “тээвэрлэгч” Жэйсон Стэтхэм, хошин шогийн нэрт жүжигчин Жеймс Корден, крикетийн од одоо боксчин болсон Фредди Флинтофф, хөлбөмбөгийн менежер Дэйв Гарднер гээд хамгийн дотны нөхөд нь цугларчээ. Тэд энэ үдшийг зөвхөн “эрчүүдийн уулзалт” байхаар зохион байгуулсан ч Жэйсон Стэтхэм үзэсгэлэнт найз бүсгүй Рози Хантингтоноо гэртээ үлдээж төвдсөнгүй бололтой. Лондоны сэрүүн цаг агаарт их л жиндэж буй бололтой найз бүсгүйгээ сайтар гэгч нь дулаалаад дагуулж гарч иржээ. Тэд “Little House” клубт сууж байгаад үргэлжлүүлэхээр хаа нэг тийш хамтдаа такси барин явцгаажээ. Сүүлийн хэдэн жилийг голдуу Америкт өнгөрүүлсэн хөлбөмбөгийн од Лондонд төвхнөхөөр шийдсэн гэдэг сураг гараад буй. Ямартай ч түүний эхнэр Виктория Лондонд байр хайж, хүүхдүүддээ ч сайн сургууль эрж байгаа гэнэ.


Английн хамгийн алдартай хошин шогийн жүжигчин Жеймс Корден Бекхэмийн найз

Жэйон Стэтхэм найз бүсгүйгээ эрчүүдийн уулзалт дээр дагуулан иржээ.


Крикетийн од Фредди Флинтофф


Тэд цааш үргэлжлүүлэхээр таксигаар явжээ.

Жэйсон ч бас араас нь такси барин явжээ.


Тэд цааш үргэлжлүүлэхээр таксигаар явжээ.

Жэйсон ч бас араас нь такси барин явжээ.
0 Сэтгэгдэл
























