Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

20 хүүхдийн амь насанд халдсан аймшигт хэрэг гарлаа


Халдлагын дараа хүүхдүүдийн бөөнөөр нь сургуулиас гаргаж байгаа нь

Америкийн Коннектикут мужийн Ньютаун Сэнди Хүүк хэмээх бага сургуульд өчигдөр аймшигт гэмт хэрэг гарч, 20 хүүхэд, зургаан том хүн амь насаа алдсан эмгэнэлт явдал тохиолдлоо. Уг бага сургуулийн цэцэрлэгийн өрөөнд нүүрээ халхавчилсан, хар хувцастай эрэгтэй орж ирэн үг өчиггүй хүүхдүүд рүү гал нээжээ. Цагдаагийнхны тогтоогоод байгаагаар уг сургуульд багшилдаг Нэнси Ранза хэмээх эмэгтэйн 20 настай хүү энэ харгис хэргийг үйлджээ. Гэмт хэрэгтэн эхийнхээ ч аминд хүрсэн бөгөөд гэртээ байсан ээжийнхээ нүүр рүү буудаж хөнөөсний дараа түүний багшилдаг сургуульд ирж, хоёр ангиар орон тэнд байсан хүүхдүүд, багш нар, сургуулийн ажилтнууд руу гал нээсэн байна.

20 настай гэмт хэрэгтэн Адам Ланза. Тэр сэтгэл мэдрэлийн өвчтэй нэгэн байжээ

Гэмт хэрэгтнийг Адам Ланза гэдэг, сэтгэл мэдрэлийн өвчтэй, эрүүл бус нэгэн байж. Тэрээр ээжийнхээ нэр дээр байдаг хоёр, гурван ч буутай сургуульд ирсэн бөгөөд өглөөний 9,30 минутын үед сургуулийн анги танхимуудаар ээлжлэн орж, замдаа таарсан хүмүүс рүү гал нээж байжээ. Гэхдээ амь үрэгдэгсдийн дийлэнх нь хоёр хичээлийн танхимд сууж байсан байсан хүүхдүүд байсан бөгөөд буун дуугаар зарим багш нар ангиа түгжин, цагдаа иртэл хүүхдүүдээ хамгаалан суусан байна. Цагдаа ирж, гэмт хэрэгтнийг аюулгүй болсон гэж мэдэгдэх хүртэл сургуульд хэдэн хүүхэд амь үрэгдэж, хэд нь эсэн мэнд байгааг мэдэх боломжгүй байсан учир Сэнди Хүүк сургуульд хүүхэд нь сурдаг эцэг эхчүүд бүгд сэтгэл санааны гүн цочирдолд орж, сэтгэл түгшин хүлээж байжээ. Харин сургуулийн хичээлийн эрхлэгч болон багш нар баатарлаг гавъяа байгуулан хүүхдүүдээ анги танхимд нь бөөгнүүлэн түгжээд гэмт хэрэгтнийг оруулалгүй хамгаалж чадсанаар илүү олон хүүхэд амь алдах байснаас сэргийлж чаджээ.  Гэрчүүдийн ярьж буйгаар гэмт хэрэгтэн түгжсэн анги руу орох гэж “Намайг оруул” хэмээн хашгирч байжээ.

Бяцхан үрсээ алдсан эцэг эхчүүд

Энэ бүх цус урсгасан аймшигт хэргийнхээ дараа гэмт хэрэгтэн өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Сургууль аюулгүй болсоны дараа тэнд үлдсэн хүүхдүүдийг гадагш гарган, эцэг эхтэй нь уулзуулж, амь үрэгдсэн хүүхдүүдийн нэрсийг тогтоожээ.  Амь үрэгдсэн хүүхдүүдийн 18 нь газар дээрээ, хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн хойноо амьсгал хураажээ. Тэд бүгд  тав, зургаан настай бяцхан үрс байсан юм. Харин үлдсэн долоо нь насанд хүрсэн хүмүүс байсан бөгөөд тэдний дунд гэмт хэрэгтний ээж Нэнси болон гэмт хэрэгтэн өөрөө байгаа юм.
Цагдаагийнхан энэ хэрэгт анхандаа Адам Ланзагийн ах 24 настай Райн Ланзаг сэжиглэн баривчилсан ч тэрээр хэрэгт холбогдолгүй болох нь удалгүй тодорхой болсон юм.

Цагдаагийнхан гэмт хэрэгтний ахыг энэ хэрэгт сэжиглэн баривчилжээ

Ийнххүү Америкийн хамгийн амар тайван хот гэгддэг Коннектикутын Ньютаун хотод хүртэл ийнхүү олныг цочроосон балмад хэрэг гарснаар Америкийн гар буу эзэмших хуулийн гайгаар хэчнээн гэм зэмгүй хүүхэд залуус цагаасаа эрт хорвоог орхиж буй гашуун үнэнийг харуулсаар байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама амь үрэгдэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр бид бүхний зүрх сэтгэл эмтрэн шархаллаа. Миний бие улсын төрийн тэргүүний хувьд бус эцэг хүнийхээ хувьд үр хүүхдээ алдсан эцэг эхийн өмнөөс шаналан гашуудаж байна” хэмээн хэлэхдээ нулимс унагаад цаашдаа галт зэвсэг эзэмших хуулийн талаар улстөржихгүйгээр бодитой ямар нэгэн алхам хийнэ гэдгээ амласан юм. Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг ч энэ олон гэмт хэргийн дараа нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай байгааг мэдэгдсэн байна. 

Үнэхээр ч Америкт үе үе олныг цочроосон буун дуу гарч, олон хүний амь насыг авч оддог.  Энэ онд гэхэд галт зэвсгээр олон хүний аминд хүрсэн гурван ч хэрэг гараад байгаа юм. Тиймээс энэ гэмт хэргийн тухай мэдээ телевизээр цацагдсаны дараа хэдэн зуун хүн Цагаан ордны гадна лаа барин жагсч, эмгэнэл илэрхийлсний зэрэгцээ энэ байдлыг зогсоох ямар нэгэн зүйл хийхийг эрх баригчдаасаа шаарджээ.

Ерөнхийлөгч Б.Обама галт зэвсэг эзэмших хуулиас улбаатай ийм аймшигт хэргүүд дахин давтагдахгүйн байхын тулд бодитой алхам хийнэ гэж мэдэгдлээ.

Эсэн мэнд байгаа хүүхдүүд ээж аавынхаа гар дээр очив.

Хэргийн гэрч болсон хүүхдүүд



Олон нийтийн эмгэнэл харуусал бас эсэргүүцлийн жагсаал

Хэргийн газар цагдаагийнхан, холбооны мөрдөх товчооныхон хамтран бүхий л хүчин чадлаараа ажиллажээ.



Нэнси Раза багш гэртээ хүүгийнхээ гарт амиа алджээ.

Гэмт хэрэгтэн энэ машинаар сургуульд ирсэн бөгөөд гартаа гурван зэвсэгтэй байсны хоёр нь гар буу, нэг нь калибр байжээ.

Гэмт хэрэгтний ах дүүгээ ийм хэрэг хийсэн байх гэж цагдаад мэдүүлжээ.

0 Сэтгэгдэл
ХАРАМСАЛТАЙ ЮМ АА. ХӨӨРХИЙ ДӨӨЬ БАЛЧИР ХҮҮХДҮҮД.
Тэр муу алуурчин нь манай МАН-ын дарга асан С.Баярын хамаатан байх аа.
ямар ч гэмгүй хүүхэд багачуудыг ингэж хөнөөж байгаа юмнуудыг тэнгэр ниргэг. Амьдралаас амсч амжаагүй бяцхан жаалууд бурхны оронд төрөх болтугай. Ум Ма Ни Бад Ми Хум.
юун америкийг мөрөөдөх вэ. мөрөөрөө монголдоо л амьдарч үр хүүхдээ өсч сайхан амьдрахыг хараад өнгөрөх минь
үнэхээр аймшигтай...гүн эмгэнэл илэрхийлье. манай монголд азаар бууг зөвшөөрдөггүй нь сайшаалтай
Үнэхээр аймшигтай зүйл болжээ. Хэтэрхий хотжих хэцүү шүү
ГҮН ЭМНЭЛ ИЛЭРХИЙЛЭЖ БАЙНА
emgenej baina. Etseg hun ch gesen minii nudnees uuriin erhgui nulims unalaa. haramsaltai zuil boljee ..
Ямар аймаар юм бэ. Нялх амьтад байсан байна ш дээ.
Ямар аймаар юм бэ. Нялх амьтад байсан байна ш дээ.
Ямар аймаар юм бэ? Нялх амьтад байсан байна ш дээ.
heleh ug ch alga da, aimar yum
t1 duraak we
aimar yum aa.emgenej bn aa
Хамгийн их уншсан