Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хойд Солонгосчууд пуужин харваснаа тэмдэглэв
Хойд Солонгос пуужин харваж, хиймэл дагуул амжилттай хөөргөснөө тэмдэглэж, нийслэлийнхээ төв талбайд бөөнөөрөө жагсчээ.
Олон улсын хоригийг үл хэрэгсэн пуужин харвалаа хэмээн дэлхий нийтээр буруушааж байхад хойд солонгосчууд харин технологийн дэвшил, батлан хамгаалахын хүч чадлаа бахдан сайшааж, нийтээрээ парад жагсч байна.
Хойд Солонгосын харвасан урт тусгалын пуужин гурван шатлалтай байсан бөгөөд эхнийх нь Солонгосын хойгийн баруун хэсэгт унасан юм. Энэ унасан үлдэгдэл хэсгийгӨмнөд Солонгосын тал даруйхан байршлыг нь тогтоож, түүж аваад, шинжилж судлах ажилдаа ороод байна.
Хойд Солонгосын хувьд гурван шатлалт пуужин амжилттай хөөргөсөн анхны тохиолдол учир ийнхүү бүх нийтээрээ баярлан хөөрч буй юм. Уг баярын парадын үеэр Хойд Солонгосын Хөдөлмөрчний намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ки Нам үг хэлэхдээ “Ийнхүү хиймэл дагуул хөөргөсөн нь манай улсын эдийн засгийг сэргээн босгоход нэн чухал хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.
Хойд Солонгос пуужин харваж, хиймэл дагуул амжилттай хөөргөснөө тэмдэглэж, нийслэлийнхээ төв талбайд бөөнөөрөө жагсчээ. Олон улсын хоригийг үл хэрэгсэн пуужин харвалаа хэмээн дэлхий нийтээр буруушааж байхад хойд солонгосчууд харин технологийн дэвшил, батлан хамгаалахын хүч чадлаа бахдан сайшааж, нийтээрээ парад жагсч байна.
Хойд Солонгосын харвасан урт тусгалын пуужин гурван шатлалтай байсан бөгөөд эхнийх нь Солонгосын хойгийн баруун хэсэгт унасан юм. Энэ унасан үлдэгдэл хэсгийгӨмнөд Солонгосын тал даруйхан байршлыг нь тогтоож, түүж аваад, шинжилж судлах ажилдаа ороод байна.
Хойд Солонгосын хувьд гурван шатлалт пуужин амжилттай хөөргөсөн анхны тохиолдол учир ийнхүү бүх нийтээрээ баярлан хөөрч буй юм. Уг баярын парадын үеэр Хойд Солонгосын Хөдөлмөрчний намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ки Нам үг хэлэхдээ “Ийнхүү хиймэл дагуул хөөргөсөн нь манай улсын эдийн засгийг сэргээн босгоход нэн чухал хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















