Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сьюзан Райс АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын ажлаас татгалзлаа

АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Сьюзан РАйс өөрийг нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ажилд санал болгосонд өчигдөр татгалзсан хариу өглөө. Тэрээр үүнийгээ ерөнхийлөгч Барак Обамад захидал илгээн мэдэгдсэн байна.
Сьюзан Райс захидалдаа өөрийг нь Төрийн нарийн бичгийн даргын ажилд дэвшүүлж хэрэггүй гээд, энэ саналыг тань АНУ-ын Сенат батлах тун магадлал бага гэжээ. Райсынхаар бол түүнийг энэ ажилд батлах ажил их цаг үрж, маргаан дагуулах байх гэжээ. Сьюзан Райс сүүлийн үед Ливийн Бенгази хотод АНУ-ын ЭСЯ руу халдаж элчин сайдыг хөнөөсөн хэргийн төлөө бүгд найрамдахчуудын зүгээс  ихээхэн шүүмжлэл дуулаад байгаа юм.

Хариуд нь Ерөнхийлөгч Барак Обама сенаторуудыг буруутгасанд нь  харамсч байгагаа илэрхийлээд  түүнийг НҮБ-д суугаа төлөөлөгчийн ажлаа сайн хийж байгаа гэсэн байна.

Одоо АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшүүлэх хамгийн магадлалтай хүн Сенатын гадаад бодлогын хорооны тэргүүн Жон Керри болж байна. Өөр бас нэг хүн бол Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх Томас Донилон байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа чөлөөнд гарахаа мэдэгдсэн Хиллари Клинтоны оронд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд дараагийн хүнийг нь тун ойрын үед томилох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан